Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгууллаа.Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 76 вагон буюу 4560 тонн АИ92 шатахуун ирж, үүнээс Улаанбаатар хотын 218 ШТС-д 1950 тонн, орон нутгийн 56 ШТС-д 600 тонныг хүргүүлжээ.
Шуурхай штабын зүгээс шатахууны түгээлтийг эрчимжүүлэх хүрээнд ШТС-уудад 24 цагийн турш хяналт тавиж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүдийн зүгээс өгсөн үүрэг чиглэлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид сумдын ШТС-уудыг АИ92 шатахуунаар хангахад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгснийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн үеэр онцоллоо.
Facebook
Twitter
Youtube


Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо
Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв

Сэтгэгдэл бичих