УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо


8-р сарын 20
11 цаг 30 минут

     Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. 

Энэ танхимд өнөөдөр (2026.08.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ажиллаж, иргэдтэй уулзав. Иргэдийн зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг олон асуудлыг хөндөн санал хүсэлтээ илэрхийлж байлаа. 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр тус танхимд зочилж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ иргэдийн төлөөлөлтэй уулзан “Нээлттэй парламент” шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд хууль тогтоомжийн хувийн хэрэг, архивтай холбоотой мэдээллийг нээлттэй, ил тод болгож байгаа юм. Цаашид Улсын Их Хурлын үйл ажиллагаа буюу хуулийн төсөл өргөн мэдүүлэхээс хууль, тогтоомж батлагдах хүртэлх үйл явцыг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгох ажлыг эрчимжүүлэхийг онцоллоо.

“Парламентын үйл ажиллагааг зөвхөн баталсан хуулийн тоогоор хэмжих бус, тухайн хууль амьдралд хэрхэн хэрэгжиж, иргэдийн эрх ашигт ямар нөлөө үзүүлж байгаагаар үнэлэх нь чухал. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд ямар хүндрэл, зөрчил гарч байгааг иргэдээс шууд сонссоноор үр дүнгүй зохицуулалтыг тодорхойлж, бодит өөрчлөлт, шинэчлэлийг хийх боломжтой” хэмээсэн.

Парламент иргэдээ сонсдог, иргэдэд ойр, ил тод, хариуцлагатай ажиллах ёстойг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод “Нээлттэй парламент” танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимыг зорин ирсэн иргэдтэй уулзах үеэрээ парламентын гишүүний үндсэн чиг үүргийн нэг нь иргэдийг төлөөлөх бөгөөд нийтийн ашиг сонирхол, дуу хоолойг хууль тогтоомжид тусган баталгаажуулахад оршдог хэмээн хэлж байв.  Иргэдийн санал, хүсэлтийг зөвхөн сонсоод өнгөрөх бус, хууль тогтоох болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхдээ тусгах нь чухал болохыг тэмдэглэж байсан.

Иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтээ уламжлах нөхцөлийг бүрдүүлж буй “Нээлттэй парламент” танхимд 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, 27-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо1 цаг 4 минутын өмнөCOP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ1 цаг 8 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна1 цаг 13 минутын өмнөСумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ2 цаг 11 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо2 цаг 46 минутын өмнөCOP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ2 цаг 52 минутын өмнөАнхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна3 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан3 цаг 41 минутын өмнөМонгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана8 сар 19. 16:02А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай8 сар 19. 15:57Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа8 сар 19. 15:432027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ8 сар 19. 15:33Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ8 сар 19. 14:26Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ8 сар 19. 14:22COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно8 сар 19. 14:13БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа8 сар 19. 14:04Бууцагаан сумын малчин "шонхор агнуулахгүй" гэж арабуудтай маргалдсаны улмаас машинд дайруулж нас баржээ8 сар 19. 13:56Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ8 сар 19. 11:36COP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна8 сар 19. 11:22Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү8 сар 19. 10:22Цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөн байна8 сар 19. 10:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 19. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 19. 9:12УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав8 сар 18. 16:47СОР17: 167 улсын төлөөлөгч монголд зочилж, нийт 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгджээ8 сар 18. 16:43Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна8 сар 18. 12:51Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна8 сар 18. 12:44“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна8 сар 18. 12:40СОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ8 сар 18. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.