Өнөөдөр COP17-ын Ногоон бүсийн үндсэн тайз болох "Zuchi stage" дээр "Монгол сонгодог" Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолт "Бизнесийн өдөр" нэр дор тоглогдоно. Ногоон бүсэд болох уг тоглолт иргэд, олон нийтэд нээлттэй болох юм.
Тоглолтоор монголын уран бүтээлчдийн өндөр ур чадвар, мэргэжлийн түвшнийг илэрхийлэх дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүдийн зэрэгцээ Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг толилуулна. Ингэснээр Монголын үндэсний сонгодог урлаг, хөгжмийн өв, уран бүтээлчдийн авьяас чадварыг дэлхийн олон орны төлөөлөгчдөд сурталчлан таниулна.
Тоглолт нь урлагийн хэлээр дамжуулан байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зорилго, үзэл санааг уран бүтээлээр илэрхийлэх арга хэмжээ байх юм.
Хаяг: COP17, Ногоон бүс, Zuchi Stage | 18:00-19:00
Facebook
Twitter
Youtube


COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ
COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ
БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ
АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ
Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга

Сэтгэгдэл бичих