Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ


8-р сарын 20
14 цаг 26 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. 

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус, тус өргөн мэдүүллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хуулийн төслийг өргөн барихдаа “Төсвийн үндсэн үзүүлэлтийн тухайд энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгалаа. 

Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн 3 жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг уг нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулаад байна. 

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” хэмээлээ. 

Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “2026 оны улсын төсөвт тодотгол хийх хууль зүйн үндэслэл бий болсон гэж Засгийн газар өргөн мэдүүлж байна. Зохих хууль, журмын дагуу хэлэлцээд явна” гэсэн юм.  

2026 оны 7 дугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өсөөд байгаа аж. Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх тооцоолол юм. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлага үүссэнийг Ерөнхий сайд сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо. 

Тэрбээр, хэлэхдээ “Монголчууд, монгол айл өрхүүд, Монгол Улс бүхлээрээ түлш шатахууны доголдол, тог цахилгааны тасалдал, үнийн өсөлтөд нэрвэгдэж, цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадвар муудаж байгаа. Монгол хүн, монгол айл өрх, Засгийн газар, Монгол Улс бүхлээрээ өдөр тутамд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг амсаж, мэдэрч, тулгарч байна. Бизнесийн өртөг зардал нэмэгдэж ашиг багассан. Нүүрсний экспорт, уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа ч энэ өсөлтийг инфляц идэж байна. Худалдаа, үйлчилгээний идэвх суларч, ААН-үүдийн борлуулалтын орлого нь багассан, төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наядаар дутуу төвлөрч байна. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Мөнгө хаана байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. 

Томилолт сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр шатахууны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалаад 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн шиг хэмнэнэ” гэсэн юм. 

1.4  их наядын төсвийн тодотголын хэмнэлтийг, 

-Урсгал зардлаас буюу сайд нарын багцаас 433,4 тэрбум

-Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум

-Хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1.4 их наяд 40.9 тэрбумаар бүрдүүлнэ. 

Хэмнэсэн зардлаараа харин, 

-Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал 674,5 тэрбум 

-Эрүүл мэндийн салбарын цалинг 11 дүгээр сараас 20% нэмэгдүүлэх 90.0 тэрбум 

-11 дүгээр сараас соёл спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50%, шинжлэх ухааны салбарын цалинг 35% нэмэгдүүлэх 80.1 тэрбум 

-Ахмадуудад ирэх 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгоход 196,3 тэрбум 

-Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэхэд 150 тэрбум 

-Эрчим хүчний үнэ нэмэгдлээс иргэдээ хамгаалах дэмжлэгт 107,3 тэрбум 

-Эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум 

-Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг тус, тус зарцуулахаар төлөвлөжээ. 

Түүнчлэн, 2026 онд төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ажлаа Засгийн газар үргэлжлүүлэх бөгөөд 2026 онд хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагаа явуулаагүй 252,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоолоо. Гэрээ байгуулаагүй 32 төслийн 118,6 тэрбум, багцад нь хуваарилсан ч гэрээгүй 103,3 тэрбум, худалдан авах ажиллагааны хэмнэлт 29,4 тэрбум төгрөгийг хэмнэжээ.  Шүүхийн маргаантай 4 төслийн 21,2 тэрбумын санхүүжилтийг зогсоохоос гадна  төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн төсөвт өгөх ноогдол ашгийг 1.6 их наядад хүргэнэ гэлээ. Төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын сан байгуулж, үр өгөөжийг нь өсгөж нэмэх, үржүүлж арвижуулахаар хувьцааных нь 20 хувийг төвлөрүүлэх юм байна.         

Түлш шатахууны хомсдол тасалдлыг сөрж Засгийн газар 327 дугаар тогтоолоор бензин, керосин, газрын тос үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүнийг ирэх оны 2 дугаар сарын 5-ныг хүртэл гаалийн албан татварыг нь тэглэсэн. ОХУ болон БНХАУ, БНСУ-тай идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, тусгай хэлцэл хийж, түлш шатахууны нөөц савтай болох дуусдаггүй олон жилийн яриаг дуусгаж байгаа.

Олон эх үүсвэртэй болох, 2 жилийн туршид 20 хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт дахин сэргээж, Ерөнхий сайдын шууд хяналтад авч, 60 хувийн гүйцэтгэлтэй, үндсэн тоног төхөөрөмжүүдээ угсарчээ. Түлш шатахууны хомсдолд Орос, Украин, Ормузын хоолойн хурцадмал байдал нөлөөлсөн ч өөрөөсөө хамаарах бүхнийг Монгол Улс хийх ёстой, зөвхөн ойрын өдрүүдийн оочер, импорт биш өөрөө үйлдвэрлэх, нөөцлөх, олон эх үүсвэртэй болох хэтийн хараатай, багц асуудал гэдгийг олон түмэн ойлгож байгааг Ерөнхий сайд хэлсэн юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав57 минут 45 секундын өмнөCOP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ1 цаг 2 минутын өмнөCOP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна1 цаг 8 минутын өмнөТөр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ1 цаг 16 минутын өмнөЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна1 цаг 18 минутын өмнөCOP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно2 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо4 цаг 12 минутын өмнөCOP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ4 цаг 16 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна4 цаг 20 минутын өмнөСумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ5 цаг 19 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо5 цаг 54 минутын өмнөCOP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ5 цаг 59 минутын өмнөАнхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна6 цаг 9 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 цаг 49 минутын өмнөМонгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана8 сар 19. 16:02А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай8 сар 19. 15:57Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа8 сар 19. 15:432027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ8 сар 19. 15:33Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ8 сар 19. 14:26Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ8 сар 19. 14:22COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно8 сар 19. 14:13БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа8 сар 19. 14:04Бууцагаан сумын малчин "шонхор агнуулахгүй" гэж арабуудтай маргалдсаны улмаас машинд дайруулж нас баржээ8 сар 19. 13:56Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ8 сар 19. 11:36COP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна8 сар 19. 11:22Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү8 сар 19. 10:22Цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөн байна8 сар 19. 10:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 19. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 19. 9:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.