COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ


8-р сарын 20
14 цаг 39 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам  болох “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.

Монгол Улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элсэж, 2014 оноос Монгол Улсад Хөтөлбөрийн газраа байгуулан, ногоон эдийн засгийн шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд ДДНХИ нь Монгол Улсад хэрэгжүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлж, үндэсний хөгжлийн бодлого, стратегийн баримт бичгүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байна.

Түүнчлэн эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суурь судалгаа, үнэлгээ хийж, жишиг ногоон цэцэрлэг, Сайншандын нарны дулааны станц, орон сууцны дулаан техникийн шинэчлэл, Монголын Ногоон санхүүгийн корпораци зэрэг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсын уур амьсгалын болон хөгжлийн санхүүжилтийг татахад шаардлагатай суурийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.

Хамтын ажиллагааны эрх зүйн баталгааг бэхжүүлнэ 

Уг Хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэс улам баталгаажиж, Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэх ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлийн техникийн хамтын ажиллагаа, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.

БОУАӨ-ийн сайд Ц. Сандаг-Очир “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчноо боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татах, удирдах институцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна. Иймд ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулж буй энэхүү Хэлэлцээр нь Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна” гэлээ.

ДДНХИ-ийн Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч Др. Жасон Ли “МУ-ын Засгийн газартай хийж буй энэхүү хэлэлцээр (Host Country Agreement) нь зөвхөн эрх зүйн баримт бичиг төдийгүй Монгол Улсын ногоон хөгжлийн зорилт, уур амьсгалын талаарх зорилтуудыг урагшлуулах чиглэлээр бидний хамтын үүрэг, амлалтыг дахин баталгаажуулж буй чухал алхам юм.

Энэхүү хэлэлцээр нь ДДНХИ-ийн Монгол Улстай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар Монгол Улсыг ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүртээмжтэй эдийн засагт шилжих үйл явцыг дэмжих бат бөх суурийг бүрдүүлнэ” гэдгийг онцоллоо.

Тус Хэлэлцээр нь Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, ногоон шилжилтийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 31 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.