Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав


8-р сарын 20
14 цаг 44 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17)  хурлын үеэр  "Монголын ногоон санхүүгийн корпорац"-ийн албан ёсны нээлтийн ёслол болж, Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, хувийн хэвшил, банк санхүүгийн салбарын төлөөллүүд оролцов. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, "Ногоон хөгжлийн чөлөөлөлт, ногоон шилжилт зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих боломжгүй. Ногоон чөлөөлөлт, ногоон төслүүдийн ногоон “түлш” нь ногоон зээл, ногоон санхүүжилт юм. Энэ цаг мөчид Монголын дуусдаггүй олон ярианы нэгийг дуусгах эхлэлийг Та бид хамтдаа тавьж, хамтдаа угтаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн ногоон шилжилтийг онилсон 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалтыг эцэслэн батлуулж байна. Монгол Улсын Хөгжлийн банк энэ жил 500 сая ам.долларын ногоон эх үүсвэр шинээр татаж чадлаа.

Өнөөдөр Монгол Улсын ногоон санхүүжилтийн үндэсний тогтолцооны чухал институц болох "Монголын ногоон санхүүгийн корпорац" үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Цөлжилтийн эсрэг талуудын бага хурал “СОР-17” Монгол оронд болж буй энэ өдрүүдэд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулсан "Ногоон санхүүжилтийн корпорац"-ийн албан ёсны нээлтийг хийж буй нь Монгол Улс уур амьсгал, байгаль орчны зорилтоо бодит ногоон хөрөнгө оруулалт, бодит ногоон төсөл болгон хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм. Аливаа санхүүгийн механизмын амжилтыг зөвхөн дайчилсан хөрөнгийн хэмжээгээр бус, бодит үр дүнгээр хэмжих ёстой" хэмээв. 

"Монголын Ногоон Санхүүгийн Корпорац"-ийг Уур амьсгалын ногоон сан, Хас банк, “Си Жи Эф” ХХК , Хөгжлийн банк, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран байгуулжээ. Тус корпорац нь суурь санхүүжилтийн хүрээнд 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа юм. Тус корпорацийн Гүйцэтгэх захирал М.Болдоо хэлэхдээ, "Манай улс тогтвортой санхүүжилтээр Ази, Номхон далайн хэмжээнд манлайлагч байр суурь эзэлдэг болсон. Манай корпорац нь дотоод, гадаадын зах зээлээс ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой" гэв. 

Тус корпорац нь иргэдэд шууд нэг удаагийн зээл олгох арилжааны банк бус, эхний шатанд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлд зориулсан урт хугацааны бөөний эх үүсвэр нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм юм.

Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд:

●       Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт

●       Хүртээмжтэй ногоон орон сууц

●       ААН-ийн эрчим хүчний үр ашиг

●       Бага нүүрстөрөгчийн технологи

●       Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бага орлоготой болон эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг илүү урт хугацаатай, хүртээмжтэй нөхцөлөөр санал болгох боломж нэмэгдэж буй давуу талтай юм. 

Санхүүжүүлэх төслүүдийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг урьдчилан үнэлэх, санхүүжилтийн ашиглалтыг хянах, эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарал болон нийгмийн бодит үр нөлөөг тайлагнах тогтолцоотой аж. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 36 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.