COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа


8-р сарын 21
9 цаг 40 минут

     НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд өнөөдөр /2026.08.20/ “Үндэсний карбон бүртгэлийн систем”-ийн демо хувилбарыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн “Монгол Улсын уур амьсгалын бодлого ба зорилт” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын уур амьсгалын бодлогын өнөөгийн чиглэл, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль болон бодлогын зорилтыг бодит хэрэгжилт, хөрөнгө оруулалттай холбох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Монгол Улс NDC 3.0-ийн хүрээнд 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг суурь түвшинтэй харьцуулахад 30.3 хувиар (нөхцөлт бус) бууруулах зорилт дэвшүүлээд байна. Мөн ойн шингээлтийг нэмэгдүүлэх болон олон улсын дэмжлэгт тулгуурласан нөхцөлт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр нийт зорилтыг 52.8 хувьд хүргэхээр тооцоолж байна.

Илтгэлд Монгол Улс уур амьсгалын зорилтоо тодорхойлох үе шатнаас бодит хэрэгжилтийн үе шат руу шилжиж байгааг онцолж, NDC 3.0-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, урт хугацааны бага ялгарлын хөгжлийн стратеги, технологийн хэрэгцээний үнэлгээ, нүүрстөрөгчийн зах зээлийн зохицуулалтыг уялдуулан хөгжүүлж байгааг танилцуулав.

Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль нь уур амьсгалын бодлого, төсөв, хөрөнгө оруулалт, хэмжих-тайлагнах-баталгаажуулах тогтолцоо, мэдээллийн сан болон нүүрстөрөгчийн бүртгэлийг нэгдсэн байдлаар хөгжүүлэх эрх зүйн суурийг бүрдүүлж байгааг онцоллоо.

“Одоо бид амлалтаас хэрэгжилт рүү, хэрэгжилтээс бодит үр дүн рүү шилжих ёстой. Уур амьсгалын үйл ажиллагаа, газрын нөхөн сэргээлт, байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийг нэгтгэсэн хөрөнгө оруулалт нь ирээдүй үеийнхэндээ үлдээх тэсвэртэй, тогтвортой Монгол Улсын хөгжлийн суурь болно” хэмээн М.Намхайринчэн илтгэлийнхээ төгсгөлд тодотгов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 16 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.