COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ


8-р сарын 21
11 цаг 11 минут

     COP17-ийн хүрээнд зохион байгуулж буй “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-ын үеэр “Байгаль орчны үр дүнд чиглэсэн төрийн санхүүжилтийн шинэчлэл” сэдэвт хуралдаан боллоо.

Хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоонд хийхээр төлөвлөж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь газрын доройтолтой тэмцэх, доройтлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэрэгслийн нэг болохыг онцлов. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах үүрэг, зорилтын хүрээнд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Мөн 32 жилийн турш хэрэгжиж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулж, энэ намрын УИХ-ын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгааг мэдээллээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх эрх зүйн орчин бүрдэх бөгөөд санхүүжилттэй холбоотой гурван тусгай журам батлагдах юм. Эдгээр журмыг байгаль орчны болон төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн сайд нар хамтран батлахаар төлөвлөжээ.

Одоогийн тогтолцоогоор яамны харьяа, улсын төсөвт төрийн захиргааны байгууллагуудын санхүүжилтийг голлон хариуцдаг бол шинэ зохицуулалтаар хамгаалалтын захиргааны статус, харьяаллаас үл хамааран орон нутгийн өмчит байгууллага болон төрийн бус байгууллагад хамгааллын үйл ажиллагааны үр дүнд үндэслэн санхүүжилт, суурь зардал олгох боломж бүрдэхээр байна.

Түүнчлэн хамгаалалтын захиргаад өөрийн орлогоо захиран зарцуулах боломжтой болох бөгөөд зөвхөн техникийн чадавхыг бус, тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит үр дүнг хэмжих, менежментийн төлөвлөгөөг хэрэгжихүйц байдлаар боловсруулахад түлхүү анхаарах шаардлагатайг онцоллоо.

Сангийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.

Хуралдааны үеэр Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, тусгай хамгаалалттай газар нутаг, ой, усны сав газрын менежментийн төлөвлөгөөний санхүүжилтийн асуудлыг мөн хэлэлцэж, оролцогчдын асуултад хариуллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна55 минут 55 секундын өмнөCOP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ59 минут 31 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа1 цаг 3 минутын өмнөCOP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ1 цаг 7 минутын өмнөГ.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?2 цаг 31 минутын өмнөCOP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа2 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2 цаг 46 минутын өмнөНогоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ8 сар 20. 9:43Анхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна8 сар 20. 9:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 20. 8:57Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 20. 8:53Монгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана8 сар 19. 16:02А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай8 сар 19. 15:57Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа8 сар 19. 15:432027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ8 сар 19. 15:33Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ8 сар 19. 14:26Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ8 сар 19. 14:22COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно8 сар 19. 14:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.