УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа


8-р сарын 21
11 цаг 15 минут

     Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэл ажлын явц, орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилттэй танилцлаа.

Ажлын хүрээнд Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хос бэрс агро ферм” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн үйл явцыг үзэж сонирхов.

Тус компани нь газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Өнөөдрийн байдлаар 1600 орчим га эргэлтийн талбайд улаан буудай, хөх тариа, овьёос, таримал тэжээл зэргийг тариалж, малын тэжээлийн хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг дотоодоосоо бүрдүүлдэг байна.

Мөн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр саалийн үнээний фермерийн аж ахуй эрхэлж, 160 гаруй үхэр, 1000 гаруй бог мал өсгөн үржүүлж байна. Өндөр ашиг шимт сүүний чиглэлийн үүлдрийн үхрийг нутагшуулан, зохиомол хээлтүүлгийн аргаар цөм сүргээ нэмэгдүүлж байгаа нь салбарын хөгжлийн сайн жишээ болж байгааг онцоллоо. Тус ферм зуны улиралд хоногт 1.2 тонн хүртэл сүү үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэсэн сүүгээ жилийн дөрвөн улирлын турш дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлдэг аж.

Түүнчлэн газар тариалан, мал аж ахуйг уялдуулан хөгжүүлж, тэжээлийн зардлынхаа 80 орчим хувийг өөрсдийн үйлдвэрлэлээр хангаж, эрдэнэшиш, ногоон тэжээл зэрэг таримлыг тариалан малын тэжээлээ бэлтгэдэг нь бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх бодитой туршлага болж байгааг талууд онцолсон юм. 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр “Сүү бол хүн амын хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Тиймээс дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын хараат байдлыг бууруулахын тулд фермерүүдийг төрийн бодлогоор тогтвортой дэмжих шаардлагатай” хэмээн онцлов.

Тэрбээр цаашид сүүний литр тутмын урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэх, хамрах хугацааг сунгах, сүүний фермерүүдийн тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, мөн татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох саналуудыг судалж, бодлогын түвшинд анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Төв аймаг дахь ажлын айлчлалын үеэр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн уялдаа холбоог амжилттай хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна56 минут 5 секундын өмнөCOP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ59 минут 41 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа1 цаг 3 минутын өмнөCOP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ1 цаг 7 минутын өмнөГ.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?2 цаг 31 минутын өмнөCOP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа2 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2 цаг 46 минутын өмнөНогоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ8 сар 20. 9:43Анхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна8 сар 20. 9:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 20. 8:57Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 20. 8:53Монгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана8 сар 19. 16:02А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай8 сар 19. 15:57Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа8 сар 19. 15:432027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ8 сар 19. 15:33Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ8 сар 19. 14:26Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ8 сар 19. 14:22COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно8 сар 19. 14:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.