COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ


8-р сарын 21
11 цаг 18 минут

     Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд БНХАУ, БНСУ, Япон Улсын Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт (TEMM)-ын Элсэн болон шороон шуурганы I, II дугаар ажлын хэсгийн олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр буюу наймдугаар сарын 20-нд Ногоон бүсийн Цагаадай танхимд боллоо.

Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт буюу TEMM нь 1999 оноос хойш Зүүн Хойд Азийн орнуудын байгаль орчны хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн хэмжээнд тулгамдсан нийтлэг асуудлыг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллаж ирсэн механизм юм.

TEMM-ийн хүрээнд байгуулагдсан Элсэн болон шороон шуурганы I, II дугаар ажлын хэсэг 2008 оноос хойш элсэн болон шороон шуурганы хяналт-шинжилгээ, хамтарсан судалгаа, урьдчилан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Монгол Улс уг хамтын ажиллагаанд ажиглагч улсын хувиар тогтмол оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний мэдлэг, туршлага солилцоход хувь нэмэр оруулж иржээ.

Нээлттэй хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлт болон элсэн, шороон шуурганы харилцан хамаарал, түүний нөлөөллийг үнэлэх, урьдчилан таамаглах арга технологийн сорилт, бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх боломж зэрэг асуудлыг хэлэлцэв.

Энэхүү арга хэмжээ нь элсэн болон шороон шуурганы гол эх үүсвэр бүс нутгийн нэг болох Монгол Улсад, тэр дундаа UNCCD COP17-ын хүрээнд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр TEMM-ийн ажлын хэсгүүдийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, шинжлэх ухааны судалгаа, хяналт-шинжилгээ, урьдчилан мэдээлэх чиглэлд гарсан ахиц дэвшлийг танилцуулсан байна. Мөн элсэн болон шороон шуурганы хил дамнасан нөлөөллийг бууруулахад улс орнуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо чухал болохыг онцлов.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр элсэн болон шороон шуурганы эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа тул цаашид хамтарсан судалгаа, хяналт-шинжилгээ, мэдээлэл солилцоо болон урьдчилан мэдээлэх тогтолцоог бэхжүүлэх нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн нийтлэг сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтойг оролцогчид тэмдэглэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна1 цаг 7 минутын өмнөCOP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ1 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа1 цаг 13 минутын өмнөCOP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ1 цаг 17 минутын өмнөГ.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?2 цаг 41 минутын өмнөCOP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа2 цаг 48 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2 цаг 56 минутын өмнөНогоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ8 сар 20. 9:43Анхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна8 сар 20. 9:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 20. 8:57Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 20. 8:53Монгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана8 сар 19. 16:02А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай8 сар 19. 15:57Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа8 сар 19. 15:432027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ8 сар 19. 15:33Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ8 сар 19. 14:26Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ8 сар 19. 14:22COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно8 сар 19. 14:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.