Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Ногоон бүсийн хөтөлбөр өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд “Тогтвортой, ногоон дадлын өдөр” сэдвээр үргэлжилж байна.
Энэ өдрийн хөтөлбөр байгальд ээлтэй хэрэглээ, тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай амьдралын хэв маягийг газрын доройтол, цөлжилтийг бууруулах, экосистемийг сэргээх бодит шийдлүүдтэй уялдуулахад чиглэжээ.
Өглөөгүүр бэлчээрт тархаж буй харь түрэмгий ургамлын асуудал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хотын загвар, нийлүүлэлтийн сүлжээн дэх аюултай химийн бодисын хэрэглээг бууруулах шийдлийг хэлэлцэнэ. Мөн “Vision Gobi”, “Тэмүүлэл ногоон хот” зэрэг төслийг танилцуулах юм.
Өдрийн турш газрын доройтлыг саармагжуулах, экосистемийг сэргээх, хуурай бүсийг ногооруулах шинэ технологи, мал аж ахуйн цэвэр технологи, хүлэмжийн хийн ялгарлын тооцоо болон ногоон биотехнологийн шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнөнө.
Үдээс хойш ойн тогтвортой менежмент, уурхайн талбайн нөхөн сэргээлт, хог хаягдлыг ангилан ялгах, Дэлхийн цэвэрлэгээний өдөр, Тогтвортой хөгжлийн экспо, бэлчээр болон орон нутгийн иргэдийн нутаг дэвсгэрийн хамтын менежментийн асуудлыг авч үзэхээр төлөвлөжээ.
Оройн хөтөлбөрөөр дахин боловсруулах технологийн тусламжтай хөрс, усны бохирдлыг бууруулах, хуванцар хог хаягдлыг зөв ангилан цуглуулах, дахин боловсруулах шийдэл, мөн байгаль орчны шалтгаант шилжилт хөдөлгөөнд өртөж буй иргэдийн эрх зүйн асуудлыг хэлэлцэнэ.
“Тогтвортой, ногоон дадлын өдөр”-ийн хүрээнд иргэн, байгууллага, бизнесийн өдөр тутмын хэрэглээ, үйлдвэрлэлийн дадлыг байгаль орчинд үзүүлэх дарамтыг бууруулах бодит шийдэлтэй холбохыг зорьж байна.
Facebook
Twitter
Youtube


COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа
COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ
COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно
COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна
COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ
COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Сэтгэгдэл бичих