Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо


8-р сарын 22
11 цаг 23 минут

      XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн намрын тэргүүн улаан бич сарын шинийн есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын өмнөх орой лам, хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурааж, туульчид Аргил Цагаан өвгөн тууль хайллаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, Хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав “Эзэн Чингисийн магтаал” хайлсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Хар Зүрх уулын тэнгэрт хандсан айлтгалыг уншиж сонордуулан, айлтгалын эх бичгийг аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Д.Аюурбуньд гардууллаа.

Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам, хуврагууд Буман цагаан судар, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.

Хар Зүрх хайрхан бол монголчуудын төрт ёсны ариун гал голомт, Эзэн Богдыг Чингис хаан хэмээн өргөмжилсөн түүхт нутаг. Энэ хайрхан уулын цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ.

Монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул, овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бидний эрхэм дээд үүрэг мөн гэдгийг онцоллоо.

Тэрбээр тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, үндэсний сурын Сумын мэргэн Ж.Эрхэмбаярт хүлээлгэн өгч, мөн аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Онц тээвэрчин, мянгат малчин Г.Дэмчигсүрэнгийн цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хайрханд гурвантаа мэхийн ёсолж, дахин хүндэтгэл үзүүлснээр Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн ёслол өндөрлөлөө.

Эзэн Богд Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.

Монгол Улсын хааны ордонд бичсэн төрийн албан түүхэнд өгүүлснээр Хар зүрх уул орчмын газар нутаг нь Хамаг Монгол Улсын төрийг 1189 онд сэргээн байгуулж, Тэмүжинг Чингис хаан хэмээн өргөмжилсөн, монгол төрийн өлгий нутаг.

Эзэн богд Чингис хаан дайн тулаанд огт ялагдаагүй, эсгий туургатныг шулуутган, нэгэн төрийн дор хурааж, бүс нутаг, дэлхий дахинд монгол үндэстний манлайллыг бий болгож, Монголын амар амгаланг дэлхий дахинд тогтоох үндэс сууриа тавьсан нутаг гэж үздэг юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв13 минут 33 секундын өмнөАсма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг19 минут 2 секундын өмнөТөрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна59 минут 51 секундын өмнө200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана1 цаг 3 минутын өмнөCOP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа1 цаг 7 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 11 минутын өмнөАмралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ1 цаг 21 минутын өмнө"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ8 сар 20. 9:43Анхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна8 сар 20. 9:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 20. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.