COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа


8-р сарын 22
11 цаг 27 минут

       НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсийн C павильонд зохион байгуулсан “Тогтвортой хөгжил ба ногоон арга барилын өдөр” арга хэмжээний үеэр төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа.

“333 нуур” санаачилга нь Монгол орны усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, хур тунадас болон үерийн усыг хуримтлуулан ашиглах, орон нутгийн ус хангамжийг сайжруулахад чиглэж байна.

Ялангуяа Монгол орны баруун бүсийн мөнх цас, мөсөн голын хайлалт эрчимжиж, усны нөөцөд өөрчлөлт орж буй нөхцөлд гадаргын усыг хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах нь хүн амын ус хангамжийг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтойг арга хэмжээний үеэр онцоллоо.

Мөн хуурай сайр, жалга болон тохиромжтой байршлуудад хөв, цөөрөм байгуулснаар хур бороо, үерийн усыг тогтоон барьж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэхээс гадна хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах боломжтой юм. “Нэг нуур, нэг сум-333 нуур” санаачилгын хүрээнд улсын хэмжээнд хур тунадас, гадаргын усыг хуримтлуулах, ус хангамжийг сайжруулах зорилт дэвшүүлсэн байдаг.

Хөв, цөөрөм байгуулах нь усны нөөцийг нэмэгдүүлэх төдийгүй бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, газрын доройтол, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн нэг болохыг танилцуулгын үеэр тэмдэглэлээ.

“333 нуур” санаачилгын хүрээнд өмнө нь улсын хэмжээнд хөв, цөөрөм байгуулах боломжтой 318 байршлыг тодорхойлсон талаар мэдээлж байсан бөгөөд үерийн усыг хуримтлуулах, газар доорх усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв13 минут 16 секундын өмнөАсма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг18 минут 45 секундын өмнөТөрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна59 минут 34 секундын өмнө200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана1 цаг 3 минутын өмнөCOP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа1 цаг 7 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 11 минутын өмнөАмралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ1 цаг 21 минутын өмнө"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ8 сар 20. 9:43Анхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна8 сар 20. 9:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 20. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.