200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана


8-р сарын 22
11 цаг 31 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастелийг хүлээн авч уулзав. Хоёр тал “Ногоон” сургууль санаачилгын хүрээнд хамтран ажиллах санал солилцов. 

Ерөнхий сайд уулзалтын эхэнд, монгол хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, Монголын ирээдүйн сайн сайхны төлөөх таны ажил үйлс бүхэнд тань гүн талархал илэрхийлье хэмээв.  

НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Ногоон сургууль” санаачилга нийслэл, хөдөө орон нутагт хэрэгжиж байна. Тухайлбал, Эрдэнэт хотын 28 дугаар цэцэрлэг  газрын гүний дулаан, нарны эрчим хүч хослуулан жилд 168 тонн нүүрс түлэхгүй, 417.5 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй эрүүл ногоон цэцэрлэг болжээ. Үр дүнд нь жилдээ 120 сая төгрөг хэмнэж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургууль нарны цахилгаан үүсгүүртэй, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ, гидропоник тариалалт, агаарын чанарын хяналттай, эко клуб, ногоон байгууламжтай, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ. Тус сургууль хүүхдэд ээлтэй эрүүл ногоон сургуулийн цогц загвар, жишиг болсон байна. 

Ерөнхий сайд, НҮБ-ын Хүүхдийн Сан Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд “Ногоон сургууль”-ийн цогц загвар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад нэн талархалтай байна. 50 кВт нарны цахилгаан үүсгүүр, сайжруулсан WASH үйлчилгээтэй, ус, агаарын чанарын хяналттай, дотор орчны гидропоник тариалалт, эко клуб, ногоон байгууламж, сургуулийн орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шийдлүүдийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Засгийн газрын хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн төлөө за гэж хэлэхээс илүү, заавал хийх бодлоготой шууд уялдаж байна. Засгийн газар улсын хэмжээнд 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” сургууль болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай Ногоон сургуулийн стандарт нэвтрүүлэх, олон улсын санхүүжилт босгох чиглэлд хамтран ажиллах хүсэлт илэрхийлэв. Ногоон сургууль бол хүүхдэд аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтыг өөртөө шингээсэн иж бүрэн цогц шийдэл юм гэдгийг мөн тэмдэглэв. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастел Засгийн газрын “Ухаалаг, ногоон” сургуулийн санаачилга нь НҮБ-ын бүхий л хөтөлбөртэй уялдаж байна. Энэ чиглэлд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ нотлов. Талууд илүү үр дүнтэй ажиллахын тулд хамтарсан удирдлагын тогтолцоо бүрдүүлэх, санхүүгийн механизм, техникийн зөвлөгөөний чиглэлд онцгой анхаарч ажиллах нь чухал болохыг илэрхийлэв. 

Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө барьсан, дулаан алдагдал, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ ихтэй байна. Жишээлбэл нэг сургуулийн сарын халаалтын зардал зарим тохиолдолд 10-15 сая төгрөг хүрч байна. Харин “Ухаалаг, ногоон” сургуульд шилжсэнээр хэмнэсэн зардлыг анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар төлөвлөж буй юм. 

Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний нэгдсэн загвар боловсруулж байна. Энэ хүрээнд зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга байшин шинэчлэх бус, сургалтын орчин, технологи, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, оролцоог иж бүрэн, цогцоор нь шинэчлэхийг зорьж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв4 цаг 44 минутын өмнөАсма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг4 цаг 49 минутын өмнөТөрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна5 цаг 30 минутын өмнө200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана5 цаг 33 минутын өмнөCOP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа5 цаг 37 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо5 цаг 41 минутын өмнөАмралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ5 цаг 51 минутын өмнө"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ8 сар 20. 9:43Анхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна8 сар 20. 9:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 20. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.