Төрийн банк нь Монголын Ногоон Алт – Бэлчээрийн судалгааны төвтэй хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсийн хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 24-ний 09:00-18:00 цаг хүртэл С5 бүүтэд зохион байгуулна.
Энэ үеэр Төрийн банкнаас ногоон санхүүжилт болон ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ иргэд, харилцагчдад зориулсан дараах үйл ажиллагаа болно. Үүнд:
- Ногоон санхүүжилт, зээлийн бүтээгдэхүүн, тусгай дансны дугаарын талаарх зөвлөгөө, мэдээлэл авах
- Малчны ногоон зээлд хамрагдаж, байгальд ээлтэй шийдлүүдийг хэрхэн бий болгосон сайн туршлагаасаа хуваалцах
- Өөрийн нэрийг Монгол калиграфикаар бичүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.
Төрийн банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн ногоон шилжилтэд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Харилцагч, иргэд та бүхнийг COP17-ын Ногоон бүсийн үзэсгэлэнгийн С5 бүүтэд хүрэлцэн ирж, Төрийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ сонирхолтой үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа
COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ
COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа
COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна

Сэтгэгдэл бичих