Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг


8-р сарын 22
12 цаг 14 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үйл ажиллагаа Улаанбаатарт болж байна. COP17 хурлын спортын элч төлөөлөгч Францын жүдоч Асма Ниангтай ярилцлаа.

-Улаанбаатарт дахин хүрэлцэн ирсэн баяр хүргэе. Өнөөдөр Монголын жүдогийн хамт олонтой уулзсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-10 жилийн өмнө Монголд ирж байлаа. Улаанбаатарт тэмцээнээр ирж байсан олон дурсамж надад бий. Онгоцны буудлаас эхлээд маш олон зүйл өөрчлөгдсөн байна. Монголын ард түмний халуун сайхан сэтгэлийг дахин авч байна. 10 жилийн өмнө ирж байсан тэр зүйл өнөөдөр ч бас хэвээрээ байна. Би Монголын ард түмний халуун сэтгэлийг мэднэ. Өнөөдөр ч гэсэн энэ дулаан сэтгэлийг авсандаа баяртай байна. Жүдогийн хамт олонтой бэлтгэл хийж, сайхан дурсамжаар эргэн сэргэлээ. Монголын баг тамирчид Азийн наадамд оролцоно гэдгийг сонслоо. Тэдэнд дахин амжилт хүсье. Өнөөдөр тэдэнтэй дахин бэлтгэл хийлээ. Гайхалтай байна.

-Та Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын спортын элч төлөөлөгч болсон сэтгэгдлээсээ хуваалцаач

-Би Монголын тамирчдыг мэддэг учраас дахин ирэхдээ баяртай байна. Ирээд хоёр хонож байгаа ч COP17-ын салбар хуралдаанд оролцож байна. Цөлжилт, газрын доройтлын асуудал хүнд байгаа. НҮБ-ын салбар хуралдаануудад оролцож байгаадаа баяртай байна. Мөн Монголд ирээд маш олон залуучуудыг харж байна. Залуучууд их байна.

-Өнөөдөр жүдогийн бэлтгэл хийх ямар байсан бэ. Та Монголын шигшээ багийн дараагийн үетэй танилцлаа шүү дээ?

-Монголын жүдо бөхийн хамт олонд баярлаж байна. Өнөөдрийн бэлтгэл сайхан байлаа. Монголын жүдо бөхийн шигшээ баг өөрчлөгдсөн байна. Гэхдээ дасгалжуулагч нарыг таньж байна. Мөн тамирчдаас мэддэг тамирчид олон байна. Монголын шилдэг жүдочдын нэг Б.Ганхайчтай таарлаа. Би Б.Ганхайчтай нэг жинд биш ч гэсэн тэмцээн уралдааны үеэр олон удаа таарч байсан. Өнөөдөр хамт дэвжээн дээр бэлтгэл хийлээ. Мөн олимпын наадмаас медаль хүртсэн Баасанхүү байна.

-Таны спортын амжилт дахин Монголд ирэх боломжийг олголоо гэж харж байна?

-Бид Монголд ирэх урилга хүлээж аваад маш их баяртай байлаа. Жүдо бөхийн тамирчин хүний хувьд үнэхээр их талархаж байлаа. Монголын тамирчидтай тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургуулилт хийх гээд хамт байсан цаг хугацаа их бий. Гэтэл өнөөдөр НҮБ-ын хурлаар дахин ирлээ.

-Та Олон улсын жүдо бөхийн холбооны гэр бүлд багтсан. Монголын тал нутаг таньд ойр гэж байсан. Энэ талаар?

Жүдочдоороо харьцуулан харахад Монгол хүн төлөв даруу, сайхан хүмүүс байдаг. Би жүдочдоо сайн мэднэ. Монголын тал нутаг ч надад ойр байдаг. Би Марокко гаралтай хүн. Монгол хүний байгальтайгаа зохицон амьдарч чаддаг, төлөв даруу байгаа байдал надтай ойр байдаг. Энэ удаа Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамаас зохион байгуулж буй “Нүүдэлчин” фестивальтай танилцахаар болсон. Мэдээж Монголын хөдөө тал нутагт олон зүйлийг харна. Монголчуудын соёл ахуйтай танилцах боломж дахин нэмэгдлээ. Магадгүй би маргааш морь унахыг үгүйсгэхгүй. Монголд дахин ирсэндээ баяртай байна. Өнөөдөр жүдо бөхийнй хамт олонтойгоо уулзаад сэтгэл үнэхээр жаргалтай байна. Та бүхэнд баярлалаа.

 

Ч.Болорчулуун

 

Эх сурвалж: eagle.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 40 минутын өмнөДуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ3 цаг 51 минутын өмнөТөсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв5 цаг 51 минутын өмнөДэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь6 цаг 38 минутын өмнөАнагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо6 цаг 42 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан6 цаг 50 минутын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь7 цаг 21 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ7 цаг 25 минутын өмнөТөрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ7 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан7 цаг 38 минутын өмнөШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.