Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв


8-р сарын 22
12 цаг 20 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/ Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгийн тусгай бүсийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг 2002 онд баталж, 2015 онд улс орны хөгжлийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн уг хуулийг шинэчлэн найруулсан байна.

Хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрч, үе үеийн Засгийн газруудаас чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан хэдий ч  үйл ажиллагаа нь хүлээсэн үр дүнд хүрээгүй байгаа аж.

Монгол Улс нь улс төрийн засаглалын хувьд гадны шууд хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүхий ардчилсан тогтолцоотой, Төв Азийн бүс нутагт хараахан бий болоогүй байгаа санхүүгийн чөлөөт бүс байгуулахад байршлын хувьд хамгийн тохиромжтой бөгөөд энэ бүс нутагт санхүүгийн чөлөөт бүсийн орон зай, хэрэгцээ байгаа аж. Байршлын давуу байдлаа ашиглан бүс нутагтаа тээвэр логистик, ачаа тээврийн зангилаа төв болох, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлалын салбараа тэтгэх хөрөнгө оруулалтын гол хөшүүрэг нь санхүүгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын санхүүгийн төв болох зорилтыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд төрийн тууштай бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэгдмэл зохион байгуулалттай байх шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 16 гишүүнээс Чөлөөт бүсийн тухай хуулийг Эдийн засгийн тусгай бүсийн тухай гэж өөрчилж, бүх төрлийн чөлөөт бүсэд үйлчлэх боломжтой эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, чөлөөт бүсийн тусгай дэглэмийг тодорхойлох асуудал нь хууль зүйн хувьд тодорхойгүй хэвээр байгаа тул чөлөөт бүсийн төрөл, хэлбэр, тусгай дэглэмийн талаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ. Мөн олон улсад эдийн засгийн тусгай бүсийг зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс гэсэн үндсэн төрлүүдэд ангилдаг тул энэ хүрээнд чөлөөт бүсүүдийг төрөлжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн тусгай бүс байгуулах эрхийг хуулиар өгөх зохицуулалтыг тусгахын зэрэгцээ чөлөөт бүсэд зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, тухайн чиглэлд хамаарах тусгай, энгийн зөвшөөрлийг цахимаар, богино хугацаанд шийдвэрлэх эрхийг Засгийн газрын холбогдох сайдад хуулиар өгч, шийдвэрлэх журмыг төсөлд тусгажээ.

Мөн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэл, хөрөнгө оруулалт, гадаадаас ажиллах хүчний мэдээллээс бүрдсэн нэгдсэн санг бүрдүүлэх, сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сангаар дамжуулан төрийн холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцох асуудлыг хуульчилж, чөлөөт бүсийн аливаа үйл ажиллагааг шуурхай, ил тод болгож, хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бүрдүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв1 цаг 6 минутын өмнөАсма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг1 цаг 11 минутын өмнөТөрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна1 цаг 52 минутын өмнө200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана1 цаг 55 минутын өмнөCOP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа1 цаг 59 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо2 цаг 3 минутын өмнөАмралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ2 цаг 13 минутын өмнө"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ8 сар 20. 9:43Анхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна8 сар 20. 9:33УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 20. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.