Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ


8-р сарын 22
18 цаг 43 минут

      Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.

Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм.

160 дугаартай, нийт 80 м урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна.

Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ.

6 дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна.

Одоогоор булшны гүн 15 м хүрсэн нь 5 давхар барилгатай тэнцэх бөгөөд булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг юм.

Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдворууд нэмж илэрч эхэлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгаа хийж байгаа хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төсөл бол бол хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийн нэгэн тод илрэл гэдгийг хэллээ.

Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор”-ын нэг юм.

Сумын төвийн өмнө тал дахь нарсан ойд Хүннүгийн үеийн 300 булш бүхий томоохон дурсгал байрладаг. Энэ дурсгалыг 1974 онд Хөдөөгийн Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх нээж илрүүлсэн бөгөөд 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулжээ.

2006-2012 онд Хүннүгийн язгууртны 3 булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний 2 булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан.

Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг мнга мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ.

Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгий музей олны хүртээл болгож байна.

Цаашид энд “Судалгаа, мэдээллийн төв” буюу дурсгалт газрын танилцуулга музей, ил музей байгуулахаар төлөвлөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй1 цаг 5 минутын өмнөТөв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ1 цаг 12 минутын өмнөХүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ1 цаг 18 минутын өмнөЭдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв7 цаг 40 минутын өмнөАсма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг7 цаг 46 минутын өмнөТөрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 цаг 27 минутын өмнө200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 цаг 30 минутын өмнөCOP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 цаг 34 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 цаг 38 минутын өмнөАмралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 цаг 48 минутын өмнө"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.