НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенц (UNCCD) болон Олон Улсын Хэрэглээний Системийн Шинжилгээний Хүрээлэн (IIASA) хамтран COP17 бага хурлын хүрээнд “Газар нутгийг сэргээж, ирээдүйг баталгаажуулах нь: Төв Азийн бүс дэх нүүрстөрөгчийн тариалалт” сэдэвт тусгай хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт олон улсын бодлого боловсруулагчид, хөгжлийн байгууллагууд, уур амьсгалын санхүүжилтийн байгууллагууд, нүүрстөрөгчийн зах зээлийн судлаачид болон салбарын мэргэжилтнүүд оролцож, нүүрстөрөгчийн тариалалтыг бүс нутагт өргөжүүлэх боломж, эрсдэл, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцлээ.
Мөн Төв Азийн бүс нутагт нүүрстөрөгчийн тариалалт болон газрын доройтлыг нөхөн сэргээх боломжийн талаарх хамтарсан судалгааны тайланг албан ёсоор танилцуулсан юм.
Хуурай бүсийн орнуудын хувьд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал болон хөдөө аж ахуйн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ нь томоохон сорилт болж байна. Үүний зэрэгцээ хөрсөнд нүүрстөрөгч хуримтлуулах, доройтсон газрын экосистемийг сэргээх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжих боломж байгааг тус судалгаанд онцолжээ.
IIASA болон UNCCD өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаарх бүс нутгийн техник, эдийн засгийн үнэлгээг хамтран хийсэн байна. Уг судалгаанд Кыргызстан, Монгол, Тажикистан, Узбекистан улсын нөхцөл байдлыг авч үзсэн бөгөөд нүүрстөрөгчийн тариалалт нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ хөрсний эрүүл байдлыг сайжруулах, бэлчээрийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, усны менежментийг сайжруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих боломжтой гэж үзжээ.
Мөн судалгааны үр дүнг бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтэд хэрхэн тусгах, бүс нутгийн хамтын ажиллагааг ямар хэлбэрээр хөгжүүлэх талаар санал солилцов.
Facebook
Twitter
Youtube


Тэд COP17-г ингэж дүгнэв
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо
Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

Сэтгэгдэл бичих