УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй


8-р сарын 22
18 цаг 56 минут

      Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр (2026.08.21) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 20 гаруй иргэнийг хүлээн авч, санал хүсэлтийг нь сонслоо.

“Улсын Их Хурлын гишүүнтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой болсныг мэдээд Архангай аймгаас зорьж ирлээ. 10 цагаас уулзалт эхэлнэ гэсэн ч гэрээсээ эрт гараад 09 цаг 20 минутад ирээд сууж байна. Өмнө нь гишүүдтэй уулзаж, ярих цаг авах амаргүй байсан шүү. Ард, иргэдийнхээ үгийг сонсож, амьдралд ойр хуулийг баталж, төрийн бодлогоо зөв хэрэгжүүлэхэд энэ танхимд хийж байгаа уулзалтууд чухал. Биднийг үг, үзэл бодол илэрхийлэх боломжийг бүрдүүлсэнд баяртай байна” гэсээр өнөөдрийн уулзалтыг иргэн Д.Өлзийсайхан эхлүүлэв.

Тэрбээр монголчуудын уламжлалт ахуй, соёлын өвийг хүүхэд, залууст таниулах зорилгоор цаг үеийн өөрчлөлт, нийгмийн хөгжлийн явцад монгол гэрийн хийц, бүтэц, хэрэглээнд гарсан онцлогийг харуулсан гэрүүдийг өөрийн гараар урлан бүтээж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй танилцуулах санаачилгаа хэрэгжүүлэхээр зорьж буйгаа танилцууллаа. Энэхүү биет соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүссэн юм.

Уулзалтын үеэр иргэд мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хангамжийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэхэд парламентын зүгээс анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

Иргэн П.Батбэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа, түүнд хуваарилагдах ногдол ашгийг өвлүүлэх асуудлаар саналаа хэлсэн бол Сэлэнгэ, Ховд аймгаас ирсэн иргэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар хөндөж, санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй болохыг онцлоод үүссэн асуудлыг зөвхөн тухайн тохиолдлын хүрээнд бус, хүндрэл үүсгэж буй тогтолцооны шалтгааныг тодорхойлж, шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомж болон цаг үеийн бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө. Түүнчлэн Улсын Их Хурлын нэр бүхий найман гишүүний хамт санаачлан боловсруулж буй Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, иргэдийг  D.parliament.mn болон E-Mongolia систем дэх “Нээлттэй парламент” цэсээр дамжуулан хууль, тогтоомжийн төсөлд саналаа өгөхийг уриалав.

Эдгээр цахим системээр дамжуулан хуулийн төсөлд санал өгөхөөс гадна нийгмийн тулгамдсан асуудлаар нийтийн өргөдөл санаачлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлтээ шуурхай илгээж, төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтойг тэрбээр онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй2 цаг 33 минутын өмнөТөв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ2 цаг 40 минутын өмнөХүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ2 цаг 46 минутын өмнөЭдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв9 цаг 9 минутын өмнөАсма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг9 цаг 14 минутын өмнөТөрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна9 цаг 55 минутын өмнө200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана9 цаг 58 минутын өмнөCOP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж байна8 сар 20. 11:22Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ8 сар 20. 10:23Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо8 сар 20. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.