Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ


8-р сарын 23
20 цаг 05 минут

      Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Хурлын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Израил улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болох “MASHAV”-ын Ерөнхий захирал Эйнат Шлейн, БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элиав Белоцерковский болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

1958 онд байгуулагдсан “MASHAV” нь Израил Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлага, инновац, технологийг хөгжиж буй улс орнуудтай хуваалцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Тус байгууллага нь өнөөдрийг хүртэл дэлхийн 140 орчим улсад үйл ажиллагаа хэрэгжүүлж, 350 мянга гаруй мэргэжилтнийг сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамруулсан байна.

Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир COP17-д оролцохоор Монгол Улсыг зорин ирсэн хатагтай Эйнат Шлейн болон Израил Улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас энэхүү хурлыг газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх болон биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай сорилтыг цогцоор нь шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд Монгол Улс COP17-ын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж, тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой ашиглалтыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт тавьж байгааг мэдээллээ.

Мөн гадаргын усыг хуримтлуулах замаар экосистемийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргээх, гүний усны хэрэглээг бууруулах зорилготой “333 нуур-сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү санаачилга нь усны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн эдийн засаг, иргэд, малчдын амьжиргааг дэмжих чухал ач холбогдолтойг сайд Ц.Сандаг-Очир онцлов.

Хатагтай Эйнат Шлейн Монгол Улсад COP17-ыг амжилттай зохион байгуулж буй Үндэсний хороо болон ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд амжилт хүсээд, тус бага хурлаас цөлжилт, газрын доройтол, ган болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхүйц бодлогын чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “MASHAV”-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох усны менежмент, усалгааны дэвшилтэт технологи, мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах сургалт, судалгаа, инновацын чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Мөн Монгол Улсаас дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-г олон улсад таниулахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Израилын хуримтлуулсан туршлага, технологийг Монгол Улсад нутагшуулах боломжийг судлан хамтран ажиллах сонирхолтой байна гэв.

Уулзалтын үеэр талууд усны нөөцийн зохистой менежмент, усалгааны технологи, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг сургалт, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтын ажиллагааг үе шаттай өргөжүүлэхээр харилцан тохиролцов.

Монгол Улс нь COP17-ыг зохион байгуулах замаар олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг газрын доройтол, цөлжилттэй тэмцэх асуудалд хандуулаад зогсохгүй, бодит шийдэл, мэдлэг, технологи, хөрөнгө оруулалт, түншлэлийг нэгтгэсэн урт хугацааны хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд тус улсын “MASHAV” байгууллагын усны менежмент, технологи, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээр хуримтлуулсан олон жилийн туршлага нь Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах бодлогын зорилттой чухал ач холбогдолтойгоор уялдаж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ55 минут 10 секундын өмнөIUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна1 цаг 2 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна1 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.