IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна


8-р сарын 23
20 цаг 10 минут

     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.08.23/ Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Ерөнхий захирал Гретель Агиляр, Ерөнхий захирлын орлогч Стюарт Магиннис, Ази бүсийн захирал бөгөөд Номхон далайн бүсийн төвийн захирал Диндо Кампила, Ой, бэлчээрийн багийн дарга Четан Кумар болон холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс, IUCN-тай байгаль хамгааллын чиглэлээр 1950-иад оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд анх тахь, хавтгай зэрэг ховор, нэн ховор амьтдыг судлах, хамгаалах чиглэлээр эхэлсэн хамтын ажиллагаа өнөөдөр байгаль хамгааллын өргөн хүрээг хамарсан стратегийн түншлэл болон өргөжөөд байна.

Энэ хүрээнд 2025 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал хөшүүрэг болсон юм.

Уулзалтын эхэнд IUCN-ны Ерөнхий захирал Гретель Агиляр Монгол Улсын Их Хурлаас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг сааруулахад чухал ач холбогдолтой алхам болсныг онцоллоо.

Түүнчлэн монголчууд газар нутгаа хамгаалах, байгальтайгаа зохицон амьдрах арга ухаанаа үеэс үед уламжлан хадгалж хойч үедээ өвлүүлж ирсэн нь байгаль хамгааллын бодлого, үйл ажиллагаанд чухал ач холбогдол бүхий өв соёл, стратегийн давуу тал болж буйг сайшаав.

Мөн улс орнууд нийтлэг тулгамдсан асуудлаа хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх, харилцан туршлага, мэдлэгээ солилцохын зэрэгцээ өөр өөрийн онцлогт тохирсон шийдлээр нэгдэн ажиллахад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо.

Энэ хүрээнд Монгол Улсын санаачилж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад түгээн нэвтрүүлэх, хэрэгжилтийг нь дэмжихэд техникийн туслалцаа, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойгоо IUCN-ны төлөөлөл илэрхийлэв.

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын байгаль хамгаалал, тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн IUCN-д талархал илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг илүү үр дүнд чиглэсэн, урт хугацааны стратегийн түвшинд өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

Тэрбээр COP17-ын хүрээнд гарч буй шийдвэр, санаачилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, газрын доройтлыг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр IUCN-тай хамтран ажиллахын чухлыг онцлов.

Мөн “Монгол Улсын өв” төсөл нь бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, доройтсон газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, мэдлэг, туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, олон улсын түншлэлийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтойг онцоллоо.

Түүнчлэн уг санаачилгыг зөвхөн нэг удаагийн төсөл хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр COP17-ын дараа ч үргэлжлэх урт хугацааны хамтын ажиллагааны үндэс болгон хөгжүүлж, газар, уур амьсгал, ус, биологийн олон янз байдлын харилцан уялдааг хангасан цогц, стратегийн түншлэл болгон өргөжүүлэх боломжтой гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ1 цаг 53 минутын өмнөIUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна1 цаг 59 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна2 цаг 4 минутын өмнөУИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав8 сар 20. 14:44COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ8 сар 20. 14:39COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна8 сар 20. 14:34Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ8 сар 20. 14:26ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна8 сар 20. 14:24COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно8 сар 20. 12:46УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо8 сар 20. 11:30COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ8 сар 20. 11:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.