Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ


8-р сарын 24
10 цаг 15 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд холбогдох байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзаж, бүтээн байгуулалтын явц, үлдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон.  Өнөөдрийн байдлаар авто замын барилгын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус авто зам ашиглалтад орсноор Төв аймгийн сум, суурингуудын харилцан уялдаа холбоо сайжирч, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн орон нутгийн худалдаа, үйлчилгээний эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон талын үр өгөөж авчрах дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болж байна.

Мөн газар тариалан, мал аж ахуйн бүс нутгуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх тээвэр, логистикийн зардлыг бууруулж, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл болохыг онцоллоо.

Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй зарим асуудлыг хөндөн ярилцав. Тухайлбал, зам барилгын ажлын үндсэн түүхий эд, материал тээвэрлэлттэй холбоотойгоор шатахууны хангамжийн тасалдал үүсэх эрсдэл байгаа нь ажлын явцад хүндрэл учруулж байгааг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл танилцууллаа.

Шатахууны үнийн өсөлт нь төслийн өртөг, тээврийн зардалд шууд нөлөөлж, бүтээн байгуулалтын хэвийн үргэлжлэлд тодорхой хэмжээний дарамт үүсгэж байгааг онцолсон юм.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хөдөө орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг бэхжүүлэхэд авто замын сүлжээ онцгой үүрэгтэйг тэмдэглээд, төслийн хэрэгжилтийг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад оруулахад төр, хувийн хэвшил болон холбогдох бүх байгууллагын хамтын ажиллагаа, хариуцлагатай оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 минут 40 секундын өмнөХүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ17 минут 19 секундын өмнөУгтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ1 цаг 16 минутын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ1 цаг 20 минутын өмнөНарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана2 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан2 цаг 32 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?8 сар 21. 9:47COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа8 сар 21. 9:40УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 21. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 21. 9:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.