“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна


8-р сарын 23
11 цаг 13 минут

      Энэ өдрүүдэд соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх фестивалийг нээж хэлэхдээ, энэ наадам бол соёлын биет бус өвийн шавхагдашгүй, давтагдашгүй сан хөмрөг, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх монгол түмний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг өвлөн тээж үлдсэн цөөн орны нэгийн хувьд дэлхийн нүүдэлчдийн оюун санааны төв байж, өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд манлайлан оролцох учиртайг хэллээ.

Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санаачилсан энэ наадам жилээс жилд цар хүрээгээ тэлж, дэлхийн соёлын томоохон фестиваль болон өргөжсөнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отгууд өв соёл, зан заншил зэргийг таниулж, эрийн гурван наадам, морьт харваа, уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх, морин бөмбөгийн тэмцээн, уламжлалт дээл, хувцас, хоол, идээ ундаа, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохиож байна.

Мөн “Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн ертөнц: Уур амьсгалын өөрчлөлт ба орчин үеийн сорилтыг даван туулахуй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Нүүдэлчдийн өв соёл, шинжлэх ухаан” сэдэвт цуврал лекц болж байна.

Манай улс ЮНЕСКО-ийн конвенцын дагуу соёлын өвөө хамгаалах, сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж, Дэлхийн өвийн жагсаалтад 7, Соёлын биет бус өвийн жагсаалтад 17, Олон улсын баримтат өвийн жагсаалтад 7 өвийг бүртгүүлсэн.

Хамгийн сүүлд гэхэд л, өнгөрсөн 7 дугаар сард БНСУ-ын Пусан хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Хүннүгийн язгууртны дурсгалын цогцолборыг соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 48 минутын өмнөУ.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна1 цаг 55 минутын өмнөСОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ6 цаг 9 минутын өмнө15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров6 цаг 17 минутын өмнөCOP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ7 цаг 56 минутын өмнөХүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 цаг 5 минутын өмнөУгтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ9 цаг 4 минутын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ9 цаг 8 минутын өмнөНарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.