15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров


8-р сарын 24
13 цаг 01 минут

     Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, хувийн хэвшлийнхэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх "Ногоон өртөө"-г өнөөдөр ашиглалтад орууллаа.  

Энэхүү "Ногоон өртөө" нь хамгийн олон буюу 15 автомашин нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай. Хүчдэлийн сонголтын хувьд хамгийн бага хугацаанд 5-30 минутад цэнэглэх чадалтай юм. Мөн шөнийн хөнгөлөлттэй тарифтай. Тус өртөөг ААНОАТ-ын тухай хуулийн дагуу татварын орлогын 1 хувь хүртэлх хэмжээний хандив, хөрөнгө оруулалтаар нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулжээ.

Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, ""Ногоон өртөө"-г төсвийн хөрөнгөөр барих ёсгүй. Татварын нэг хувийг шинэ эдийн засаг, дэд бүтцэд хөрөнгө оруулахаар хуульчилна. Тоног төхөөрөмжийг нь гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Өртөөдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нь хувийн хэвшлээс шалтгаалах учраас төр зөвхөн бодитой хийгээд бодлогын дэмжлэг үзүүлнэ. Хэдэн цахилгаан цэнэглэгч тавьсан газар Ерөнхий сайд очлоо гэж шүүмжлүүлж байгаа. Гэхдээ би илүү олон удаа очно. Зөв, шинэ зүйлийг эхлүүлэхийн тулд Засгийн газар өөрийн биеэр очиж дэмжинэ. Монголын төр хэлсэндээ хүрдэг байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хамтын ойлголцол, зөвшилцөл дор Монгол Улсаа ногоон өртөөгөөр сүлжье" хэмээлээ. 

"Улаанбаатар хотын Худалдааны танхим"-ын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, 32-ын тойрог дахь энэхүү "Ногоон өртөө" ашиглалтад орсноор нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлэх боломж бүрдэж байна гэлээ. Том оврын автомашин цахилгаан цэнэглэлтээр 100 км зам туулахад 6,470 төгрөг, жилдээ 1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь автобензин машинтай харьцуулахад 3-5 дахин бага зардал аж.

Засгийн газар “Ногоон чөлөөлөлт"-ийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, Монгол орны зам дагуу 150 километр тутамд 1 "Ногоон өртөө" байгуулж, улс орон даяар 500 түргэн цэнэглэх станцын сүлжээ бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үр дүнд нь жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын гадагшлах мөнгөн урсгал, 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал бууруулах боломж бүрдэх юм. Дээрх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь ойролцоогоор 33 мянган янданг буулгасантай дүйцэхүйц үзүүлэлт болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 48 минутын өмнөУ.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна1 цаг 56 минутын өмнөСОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ6 цаг 9 минутын өмнө15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров6 цаг 17 минутын өмнөCOP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ7 цаг 57 минутын өмнөХүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 цаг 5 минутын өмнөУгтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ9 цаг 4 минутын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ9 цаг 8 минутын өмнөНарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.