У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна


8-р сарын 24
17 цаг 23 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ.  

Уулзалтын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид мод тарьж, дурсгалын зураг авхууллаа.

17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай улс байгаль дэлхийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтыг нээж үг хэлэхдээ, 17 дугаар бага хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй НҮБ болон оролцогч бүх талд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Нэг орны бус, дэлхий нийтийн сорилт, бэрхшээл болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байгааг хэллээ.

Иймээс элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтлын эсрэг хийх тэмцэл нь нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны, тогтвортой, харилцан бие биеэ дэмжсэн байх ёстойг онцоллоо.

Хэрвээ одоо л эрс шийдэмгий арга замыг сонгохгүй бол эх дэлхий цаашид  бидэнгүйгээр орших өөрийн замаа сонгох учир бүгд нэгэн зорилгын дор илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.

СОР17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн хурал байх учиртайг онцоллоо.   

Сорилт, бэрхшээлээ хэлэлцээд орхих бус, шийдлээ хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Arslan.mn

Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг. Эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь гэдгийг тодотголоо.

Монгол Улс өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг хэллээ.

Сансрын технологи, дрон, зайнаас тандан судлал, хиймэл оюун, их өгөгдөл, цахим технологийн хөгжил нь газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, газрын нөхөн сэргээлтийн үр дүнг бодит цаг хугацаанд хянах өргөн боломжийг нээсэн.

Arslan.mn

Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна гэж үздэгээ тэмдэглэлээ.

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж ойлгох бус, хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж, цогцоор нь авч үзэх нь чухал байгааг хэллээ.

Улс, үндэстэн бүр ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах  уламжлалт арга ухаан, мэдлэг, чадвар суулгаж, энэ үйл хэрэгт оролцдог болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог төгөлдөршүүлэн хөгжүүлэх нь зүйтэйг тэмдэглэлээ.

Газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангид бус, нягт уялдаа холбоотой авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого хэрэгжүүлэх нь чухал байгааг хэллээ.

Манай улс дэлхийд үлдсэн хамгийн том сэрүүн бүсийн хээрийн экосистемүүдийн нэгийг өвлөн хамгаалж ирсэн орон.

Далайд гарцгүй, хуурай болон хагас хуурай бүсэд оршдог учир уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг.

Нийт нутгийн дийлэнх нь газрын доройтол, цөлжилтөд өртөөд байгаа нь  байгаль орчин төдийгүй эдийн засаг, хүнсний хангамж, аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, нүүдлийн өв соёлын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхийлөгч хэллээ.

Иймээс газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээр хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг тодотголоо.

Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудад тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс орон, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа нотоллоо.

Иймээс улс орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилд хандан, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтаа газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, тогтвортой амьжиргаанд илүү түлхүү зарцуулахыг уриаллаа.

Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах гээд бүх шатанд малчид, тариаланчид, нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн оролцоог хангах нь шударга, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэс гэж үздэгээ хэллээ.

Arslan.mn

Энэ хүрээнд “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум зэргээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Business 4 Land” санаачилгатай уялдуулан газрын тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, инновац зэрэг чиглэлийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахыг зорьж байгааг дурдлаа.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална.

Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлаж байна.

Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Газрын тогтвортой менежмент нь усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээтэй салшгүй холбоотой гэж үздэг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сан болон “Бүх нийтийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах түншлэл”-ийн хэрэгжүүлж буй “Ус ба ариун цэврийн байгууламжийн төлөөх төрийн тэргүүнүүдийн санаачилга”-ыг бүрэн дэмжиж байгааг хэллээ.

Монгол Улс олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын тогтолцоо, олон улсын эрх зүй, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, тэгш оролцоо, нийтлэг хариуцлагад суурилсан дэлхийн хамтын шийдлийг тууштай дэмждэг.

Иймээс 17 дугаар бага хурлыг геополитикийн сөргөлдөөн, харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, Конвенцын зорилго, хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны индэр байлгахыг зорьж байгааг хэллээ.

Энэ хүрээнд бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг тууштай дэмжихээ илэрхийллээ.

Монголчуудын олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц юм.

Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн тэмдэглэсэн байдаг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ жилийн “Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “Дэлхийн газар нутгийн тал хувийг эзэлж, 2 тэрбум хүний ахуй амьдрал хамаардаг бэлчээрийн 50 хувь нь доройтсон буюу доройтож эхэлсэн” тухай дурдсан.

Мөн эрүүл хөрс, усны нөөц, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоо, соёлын өвд анхаарч, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхийг уриалсан юм.

Дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам. долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд анхааруулдаг.

Ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутгийн улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ард иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөнд илүү их өртөж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 47 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.