Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


8-р сарын 24
17 цаг 31 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.24/ Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Дэлхий дахинаа шинжлэх ухаан, ялангуяа хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж, өгөгдлийг хадгалах, дамжуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц хурдацтайгаар өргөжиж байгааг Шадар сайд Т.Доржханд энэ үеэр онцлов. Иймд өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацыг хөгжүүлэх, Монгол Улсыг бүс нутгийн дата төв болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд уг хуулийн төсөл чиглэсэн гэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг баталсан нь өгөгдлийн талаарх суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал алхам болжээ. Гэвч холбогдох хуулиуд нь өгөгдөл, мэдээллийг хамгаалах, ил тод болгох, эсхүл салбарын хэрэгцээнд ашиглахад чиглэсэн зохицуулалттай байгаа аж. Иймд өгөгдөл, мэдээллийг хуваалцах, ашиглах, дахин ашиглах эрх зүйн үндсийг тогтоож, аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, инноваци, үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд өгөгдөл үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, ашиглах, солилцох, дамжуулах, хадгалах, нөөцлөх, устгах болон өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, халдашгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах, засаглалын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх нөхцөлийг тогтоосон гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү анхдагч хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, өгөгдөл үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, ашиглах, солилцох, дамжуулах, хадгалах, нөөцлөх, устгахтай холбоотой зохицуулалтыг анх удаа хуульчлан тогтоохоор тусгасан байна. Мөн төсөлд өгөгдлийн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, харилцан ажиллагаа, нууцлал, халдашгүй байдлыг хангах суурь зарчмуудыг тусгасан аж.

Түүнчлэн өгөгдлийн дэд бүтцийг тодорхойлж, төрийн их өгөгдөл, өгөгдлийн санг мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, кодын дагуу үүсгэх, сангаас ашиглах зориулалтаас нь шалтгаалж өгөгдлийг ангилж, хүртээмжтэй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. 

Улмаар өгөгдлийг туршилтын орчинд ашиглах зохицуулалтыг бий болгох, Монгол Улсад дотоодын болон гадаадын дата төв, үндэстэн дамнасан олон улсын дата төвийн үйл ажиллагааг эрхлэх, уг үйл ажиллагааг Монгол Улсын чөлөөт бүсэд эрхлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлж, тэдгээрт хадгалж буй өгөгдлийн халдашгүй байдлыг хангахтай холбоотой тусгай дэглэм бүхий харилцааг зохицуулах юм байна.

Төсөлд өгөгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, өгөгдөл солилцох үйл ажиллагаанд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэх, хориглох зохицуулалт, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тус тус тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв2 цаг 12 минутын өмнөУ.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна2 цаг 20 минутын өмнөСОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ6 цаг 34 минутын өмнө15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров6 цаг 41 минутын өмнөCOP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 цаг 21 минутын өмнөХүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 цаг 30 минутын өмнөУгтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ9 цаг 28 минутын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ9 цаг 32 минутын өмнөНарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ8 сар 21. 11:18УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа8 сар 21. 11:15COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ8 сар 21. 11:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.