Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв


8-р сарын 24
21 цаг 00 минут

     Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өндөр түвшний долоо хоногийн хүрээнд өнөөдөр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) Монгол Улсын Засгийн газартай  200 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломж тусгасан "Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурав.

Уг баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, ЕХОБ-ын Дэд Ерөнхийлөгч Гелсомина Виглиотти нар гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните зэрэг өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид оролцлоо.

Эрмэлзлийн захидлын хүрээнд Монгол Улсын тогтвортой ойн аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран 200 сая хүртэлх еврогийн санхүүжилтийн хөтөлбөр бүрдүүлэхээр зорьж байна. Үүнээс,

-Европын Холбооноос техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж

-100 сая хүртэлх еврог Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээл, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллана.

Дээрх санхүүжилт орж ирснээр  ой модоо хамгаалах, доройтсон газраа нөхөн сэргээх, орон нутагт бизнес хөгжүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх юм.  ЕХОБ нь Европын Холбооны зээл олгогч байгууллага бөгөөд Европын Холбооны 27 гишүүн орны хамтын өмчлөлтэй, дэлхийн хамгийн том олон талт хөгжлийн банкнуудын нэг юм. 

Хоё дахь түншлэл болох "Тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент" (SMILE) хөтөлбөрийн хамтарсан мэдэгдэлд Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэлхийн Банк Группийн  Дэд Ерөнхийлөгч Гуанже Чен нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах, байгалиа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх, орон нутгийн эдийн засгийг дэмжих ажлыг хамтад нь хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Монголчууд бид олон мянган жилийн турш байгальтайгаа зохицон амьдарч, газар нутаг, ой мод, ус, бэлчээртэйгээ амьдрал ахуй, соёл уламжлалаараа салшгүй холбогдож ирсэн ард түмэн. Энэ үнэт уламжлалаа хадгалж, ирээдүй үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ байгалиа хамгаалах, нөхөн сэргээх үйлсийг бодит хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломж, иргэдийн амьдралд хүрэх үр өгөөжтэй холбох нь өнөөдрийн бидний чухал зорилт юм. Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын нэг гол зорилго ч үүнд оршиж байна.

Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт нь эдийн засгийн шинэ боломж нээж, ажлын байр бий болгож, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд бодит үр өгөөж авчрах ёстой. Өнөөдөр эхлүүлж буй хоёр түншлэл бол энэ зорилгыг бодит ажил болгох чухал алхам юм. Эдгээр түншлэл нь бидний их ажлын дөнгөж эхлэл бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын үлдэх бодлогын өв болох "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бид сайхан зорилго дэвшүүлэхээс цааш алхаж, амлалтаа ажил болгож, зорилгоо хөрөнгө оруулалт болгож, хөрөнгө оруулалтаа ард иргэдэд хүрэх үр дүн болгохыг хүсэж байна.

Байгальдаа оруулсан хөрөнгө оруулалт бол Монголын ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт юм. Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Европын Холбоо, Дэлхийн Банк Групп болон нийт түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа1 цаг 5 минутын өмнөОй, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв1 цаг 20 минутын өмнөУ.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай1 цаг 27 минутын өмнөӨгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 49 минутын өмнөУ.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна4 цаг 57 минутын өмнөСОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ9 цаг 11 минутын өмнө15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров9 цаг 19 минутын өмнөCOP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.