НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа


8-р сарын 24
21 цаг 15 минут

      Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх үйлсэд идэвхтэй оролцож эхэлсний 65 жилийн ой тохиож байна.

Ойг тохиолдуулан Монгол Улсын өнө мөнхөд оршин тогтнохын илэрхийлэл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх, соёл, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон 65 метр өндөр Төрийн далбааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Төрийн далбааны цогцолбор”-т өнө мөнхөд  мандууллаа.

Ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний зочид, НҮБ-аас манай улсад суугаа Суурин төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах зорилгоор Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах тухай зарлиг гаргасныг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг уншиж сонордууллаа.

НҮБ-д гишүүнээр элсэх үйл явц амар хялбар, дардан шулуун байгаагүй бөгөөд эх оронч өвөг дээдсийн гавьяа, мохошгүй тэмцэл, хичээл зүтгэлийн дүнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсад хүлээн зөвшөөрүүлж, бататган бэхжүүлснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Өнгөрсөн 65 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын идэвхтэй,  хариуцлагатай гишүүн байж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримтлан олон улсын энх тайван, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

Мөн НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл, найдвар болж, илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх хүн төрөлхтний үе үеийн эрхэм хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх гол тулгуур болсоор ирснийг тодотголоо.

Манай улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож ирлээ.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай 20 гаруй мянган цэнхэр дуулгатан НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна.

НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаар байрт эрэмбэлэгддэг.  

Үүнээс гадна олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачилж  батлуулсан.

Мөн:

  1. “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
  2. “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
  3. “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
  4. “Бичиг үсгийн боловсролын тухай”,
  5. “Ардчиллын боловсролын тухай” тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгохоор шийдвэрлэсэн юм.

Өдгөө манай улсад НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 9 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг 2024 онд УИХ хэлэлцэн баталсан.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Орхоны хөндийд шинээр сэргээн байгуулах Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн” болон нийслэлийн “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд Төрийн далбааг байнга мандуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа2 цаг 5 минутын өмнөОй, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв2 цаг 19 минутын өмнөУ.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай2 цаг 26 минутын өмнөӨгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 49 минутын өмнөУ.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна5 цаг 57 минутын өмнөСОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ8 сар 24. 13:0915 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров8 сар 24. 13:01COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа8 сар 22. 11:27Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо8 сар 22. 11:23Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ8 сар 22. 11:13"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо8 сар 21. 13:19COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна8 сар 21. 11:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.