Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ


8-р сарын 25
9 цаг 32 минут

     Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) найм дахь өдөр буюу өнөөдөр Өндөр, дээд түвшний арга хэмжээний нээлт болов. Нээлтэд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын орлогч дарга Амина Мохаммед болон улс орнуудын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд, мөн 60 гаруй орны байгаль орчны сайд нар, олон улсын банк санхүүгийн таван байгууллагын дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж хуралд оролцлоо.

Хөтөлбөрийн дагуу СОР17 хурлын санхүүжилтийн өдөр өнөөдөр болж, салбар хуралдаанууд үргэлжлэв. Энэхүү олон улсын чуулганаас Монгол Улсад ямар өв үлдэх  вэ? гэсэн хүлээлт монголчуудад бий. Энэ асуултад Байгаль орчин, уур амьсгаллын өөрчлөлтийн сайд, тус хурлыг зохион байгуулах хорооны дарга Ц.Сандаг-Очир хариулав.

    Тэрбээр, Хурлын үр дүнгүүд өнөөдрөөс эхлэн гарч байна. Учир нь өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Европын Хөрөнгө Оруулалтын Банктай 200 сая еврогийн, Дэлхийн банктай 100 сая ам.долларын санхүүжилт олгох санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд орж ирэх хөрөнгө оруулалтууд байгаль орчныг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, ойжуулалт, Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” түүний гол ажил болох байгальд тулгуурласан тогтвортой дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудад зарцуулагдана. Үндсэндээ 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Ямар нөхцөлтэй, ямар хүүтэй, ямар хугацааны хөрөнгө оруулалт байх нь УИХ, Засгийн газрын хэлэлцээрийн түвшинд тодорхой шийдэгдэнэ. Хөрөнгө оруулалтын банкуудтай гэрээ байгууллаа. Маргааш Монгол Улсын тэргүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санаачилга болох хиймэл оюун ухаанд суурилсан дата төвийн санаачилгаа зарлана. Бусад хөрөнгө оруулагч болон донор улс орнуудын Байгаль орчны сайд нар салбар хурлуудын үеэр амлалтуудаа өгч эхэлж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Энэ арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье. Бидэнд урам зориг өгдөг Ерөнхийлөгч Б.Батцэцэг, тууштай ажиллаж буй Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улс юу хийж чадахыг харуулж, үлгэрлэн үзүүлж байгаа Байгаль орчны сайд байна. Мөн энэ үйл явцыг манлайлан ажиллаж буй гурван эмэгтэй байна.

Ямар асуудал тулгарч байгааг бид мэдэж байна. Бид шийдлүүдийг хэлэлцүүлгийн ширээнд авчирлаа. Хэрэгжүүлэхийн тулд хэрэгтэй санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр бодит арга хэмжээ авахыг мөн уриалж байна. Бидэнд жил бүр 278 сая ам.долларын хөрөнгө оруулалт дутагдал үүсэж байна. Энэ нь өгөх тухай биш, хөрөнгө оруулах тухай юм.

Хүмүүс эдийн засаг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө оруулах нөөцийг дайчлах тухай юм. Үүнд малчид гол байр суурь эзэлдэг. Энэ хурлаар цаасан дээр тогтоол батлаад үлдэх биш, хүмүүсийн амьдралд хүргэж, бодитоор хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Arslan.mn

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх зонвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Өнгөрсөн долоо хоногт бид ард иргэд, уугуул иргэд, орон нутгийн иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонссон. Мөн түншүүдээ сонсож, энэ СОР-ыг хэрэгжилт голлосон СОР болгохын тулд хэрхэн бүрдүүлж, хэлбэржүүлэх талаар санал бодлыг нь сонссон. энэ долоо хоногт бодит үйл ажиллагаа болгоход хэлэлцүүлгүүдийг чиглүүлнэ.

Газрын асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж бус, дэлхий даяарх хүмүүсийн амьжиргаа, олон нийтийн тогтвортой байдалд нөлөөлөх эдийн засаг, нийгмийн асуудал гэж харж, эдгээр чиглэлүүдийг харилцан уялдуулахыг зорьж байна. Тиймээс өнөөдөр эхэлсэн өндөр дээд түвшний арга хэмжээний үеэр гарах үр дүн нь хэлэлцээний өөр өөр сэдвүүдэд мөн тусгалаа олно гэж үзэж байна.

Газар ба хүн, ус, эрүүл хөрс гэсэн дөрвөн сэдэвчилсэн чиглэлийг онцолж байна. Эдгээрийг хэлэлцээтэй хэрхэн илүү уялдуулах вэ, учир нь энэ хоёр тусдаа зам биш. Бид сайд нарыг сонсж,тэдний мэдэгдэл болон тэргүүлэх чиглэлүүдийг сонсож бүтээлчээр оролцож байна.

Тухайлбал, өнөөдөр бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголд үлдэх өв юм. Үүний тулд бид энд байна. Харин үүнээс хойш бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд оролцогч талууд нарийн ширийн асуудлыг хэлэлцэнэ. Бид бэлчээрийн талаарх шийдвэрийг нэгтгэж чадна гэж найдаж байна. Мөн тогтвортой хөдөө аж ахуй, хувийн хэвшилд ч мөн анхаарч байна. Бидний зорьж буй гол зүйл бол газар болон ус, хүнсний аюулгүй байдал. Бидэнд туршилт хийж алдаад, дахин оролцох цаг байхгүй гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе29 минутын өмнөСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно39 минут 52 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь43 минут 57 секундын өмнөБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ46 минут 35 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 13 минутын өмнөНҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв8 сар 24. 21:00У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай8 сар 24. 20:53Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 сар 24. 17:31У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна8 сар 24. 17:23СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ8 сар 24. 13:0915 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров8 сар 24. 13:01COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.