СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно


8-р сарын 25
9 цаг 39 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ес дэх өдрөө Улаанбаатар хотод үргэлжилж байна. Талуудын албан ёсны хэлэлцээ болон бодлогын түвшний уулзалтууд өрнөж буй СОР17 бага хурлын Цэнхэр бүсэд өнөөдөр (2026.08.25) “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болно.

Дээд түвшний парламентын тус форумыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Цөлжилт, газрын доройтол, ган гачиг: COP17-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд парламентын манлайлал яагаад чухал вэ” сэдэвт үндсэн илтгэлийг танилцуулна.

Парламентын форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр үргэлжлэх юм. Энэ хүрээнд СОР17 бага хурлын үр дүнг үндэсний түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай улс төрийн манлайлал, олон талт түншлэл, сайн засаглалын талаар нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын оролцоотойгоор санал солилцож, туршлага хуваалцана. Дээд түвшний панел хэлэлцүүлгийг НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям чиглүүлэх юм. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн, G-CAP 2025 төгсөгч Э.Болормаа, Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада, Египет Улсын Усны нөөц, усалгааны сайд проф. Хани Севилам, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан нар панел хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр оролцох аж.

Үргэлжлүүлэн өндөр түвшний манлайллын яриа хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан үзэл санаа, туршлагад тулгуурлан чиглүүлэгчтэй дугуй ширээний хэлэлцүүлгүүд болж, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар парламентын гишүүдийн манлайллыг бэхжүүлэх, бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох юм. Улмаар дугуй ширээ бүрээс гарсан үндсэн зөвлөмжүүдийг танилцуулж, нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, парламентын бодит арга хэмжээг онцлох, форумын үеэр гарсан гол мессежүүдийг нэгтгэн боловсруулах бүлгийн хэлэлцүүлэг өрнөнө.

Бүлгийн хэлэлцүүлгээр форумын зөвлөмжүүдийг нэгтгэн “COP17-ын Дээд түвшний парламентын форумаас гарах гол мессежүүд болон парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”-ийг боловсруулах юм. Эдгээр чиглэл нь цаашид Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын парламентын гишүүдэд зориулсан үйл ажиллагааны аргачлал боловсруулахад тусгагдаж, СОР17 бага хурлаас цааш Конвенцын хэрэгжилтийг дэмжих практик удирдамж, сайн туршлагын жишээ, хэрэгслээр парламентын гишүүдийг хангах юм байна.

Ийнхүү парламентын үйл ажиллагааны нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсноор  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум өндөрлөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе48 минут 6 секундын өмнөСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно58 минут 58 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 4 минутын өмнөБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ1 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 32 минутын өмнөНҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв8 сар 24. 21:00У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай8 сар 24. 20:53Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 сар 24. 17:31У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна8 сар 24. 17:23СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ8 сар 24. 13:0915 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров8 сар 24. 13:01COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй8 сар 22. 18:56Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ8 сар 22. 18:49Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ8 сар 22. 18:43Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 сар 22. 12:20Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг8 сар 22. 12:14Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна8 сар 22. 11:34200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана8 сар 22. 11:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.