БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна


8-р сарын 25
12 цаг 57 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээнд өргөжин хөгжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлов. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлж, энэ хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын 1200 гаруй аж ахуйн нэгжийг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ. Түүнчлэн, “Солонго 1, 2”  орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж байна. БНСУ-д Монголын 60,000 гаруй иргэн амьдарч буй тул Солонгост 2 дахь монгол сургууль байгуулах бэлтгэл ажлаа хангаж байгааг мөн тэмдэглэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Ин “Хоёр талын харилцаа маш идэвхтэй хөгжиж, өөдлөн дээшилж байна. Цаашид ховор металл, эрүүл мэнд, ойн салбараас гадна, шинэ салбар хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ховор металлын чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллаж, эцсийн бүтээгдэхүүн болгоход хамтран ажиллах нь чухал. Цахим хөгжлөөр Монгол Улс дээгүүр байрт орж байгаа гэж сонссон. Энэ чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй. Манай улсад оршин суугаа монгол иргэд, хүүхдүүд өөрсдийн өв соёлоо хадгалж явах нь чухал юм” хэмээлээ.

Талууд байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр технологи, инновац, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрөөр баяжуулахын ач холбогдлыг тэмдэглэлээ.

Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна13 минут 53 секундын өмнөНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ23 минут 18 секундын өмнөCOP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна24 минут 41 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа29 минут 9 секундын өмнөНамрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна35 минут 11 секундын өмнөГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ43 минут 27 секундын өмнөБНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна48 минут 10 секундын өмнөОхидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе3 цаг 56 минутын өмнөСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно4 цаг 7 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 11 минутын өмнөБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ4 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан4 цаг 39 минутын өмнөНҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв8 сар 24. 21:00У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай8 сар 24. 20:53Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 сар 24. 17:31У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна8 сар 24. 17:23СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ8 сар 24. 13:0915 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров8 сар 24. 13:01COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16IUCN: Монголчууд байгаль хамгааллын ур ухаанаа үеэс үед уламжлуулдаг нь стратегийн давуу тал болж байна8 сар 23. 20:10Изриал Улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 23. 20:05“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна8 сар 23. 11:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.