Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа


8-р сарын 25
13 цаг 16 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг нь хүлээн авч 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-д талархал илэрхийллээ.

Тэрбээр 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж байснаа дурслаа.

Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд хоёр орны Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтарч байгааг тэмдэглэлээ.

Мүн Жэ Ин хариу талархал илэрхийлж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ.

Мөн энэ бага хурлаас цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах олон чухал шийдвэр, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо зохион байгуулсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийн, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэж, Хамтарсан тунхаглал гаргаснаа дурслаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал “Стратегийн түншлэл”-ийг бататган, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлж, харилцааны алтан үеийг тунхагласан айлчлал болсон гэдэгт талууд санал нэгдлээ.

Уулзалтын үеэр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ашигт малтмал, газрын ховор элемент, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтрах болон ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нарын гаргасан Хамтарсан тунхаглалд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг:

  • Улс төр, аюулгүй байдал,
  • Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг,
  • Боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, эрүүл мэнд,
  • Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа,
  • Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв11 минут 10 секундын өмнөАТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав14 минут 30 секундын өмнө"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв18 минут 9 секундын өмнө“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна33 минут 40 секундын өмнөНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ43 минут 5 секундын өмнөCOP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна44 минут 28 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа48 минут 56 секундын өмнөНамрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна54 минут 58 секундын өмнөГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ1 цаг 4 минутын өмнөБНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна1 цаг 8 минутын өмнөОхидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе4 цаг 16 минутын өмнөСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно4 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 31 минутын өмнөБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ4 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан4 цаг 59 минутын өмнөНҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв8 сар 24. 21:00У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай8 сар 24. 20:53Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 сар 24. 17:31У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна8 сар 24. 17:23СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ8 сар 24. 13:0915 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров8 сар 24. 13:01COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.