"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв


8-р сарын 25
13 цаг 47 минут

      Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна.

Тус компани Монгол Улсад 40 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйлдвэрлэл, гарал үүслийн баталгаажуулалтыг тууштай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын ноолуурын экспортыг дэмжихэд чухал түнш болсон аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Ноос, ноолуур бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг. Засгийн газраас түүхий эд болон анхан шатны боловсруулсан бүтээгдэхүүний экспортоос ээрмэл утас, нэхмэл, сүлжмэл болон эцсийн бүтээгдэхүүн зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. "Лоро Пиана" компани Монгол дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд саарал ус ашиглаж, энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэн, хөрс хамгаалах чиглэлээр малчдад сургалт явуулж, бэлчээр, хөрс, ургамлын чиглэлээр судалгаа явуулж байгаад талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Монголын ноолуурын үнэ цэн өсч, экспорт нэмэгдэх ач холбогдолтой" гэв.

"Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну, тус группийн үүсгэн байгуулагчид 1980-аад оны үед Монгол Улсад ирж, хамгийн сайн чанарын ноолуурыг дундын зуучлагчгүйгээр малчин айл өрхөөс авах зорилготой анх ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 30 жил хөрөнгө оруулж, малчидтай хамтран ажиллаж байгаа гэв. Чингэхдээ ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буйгаа уулзалтын үеэр онцлов.

"Лоро Пиана" компани Сүхбаатар аймгийн таван сумын малчдын амьжиргааг дэмжих, хээрийн экосистем болон биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой “Resilient Threads” буюу “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх жилүүдэд хөтөлбөрийн хүрээг тэлж, бусад бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаагаа хэллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв37 минут 17 секундын өмнөАТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав40 минут 37 секундын өмнө"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв44 минут 16 секундын өмнө“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна59 минут 47 секундын өмнөНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ1 цаг 10 минутын өмнөCOP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна1 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа1 цаг 16 минутын өмнөНамрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна1 цаг 22 минутын өмнөГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ1 цаг 30 минутын өмнөБНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна1 цаг 35 минутын өмнөОхидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе4 цаг 42 минутын өмнөСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно4 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 57 минутын өмнөБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ5 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 цаг 25 минутын өмнөНҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв8 сар 24. 21:00У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай8 сар 24. 20:53Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 сар 24. 17:31У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна8 сар 24. 17:23СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ8 сар 24. 13:0915 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров8 сар 24. 13:01COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 24. 8:59НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ8 сар 23. 20:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.