Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа


8-р сарын 25
16 цаг 02 минут

     НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал - UNCCD COP17-ын хүрээнд зохион байгуулсан “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум 2026” арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 19, 20-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо.

Форумын “Бэлчээрийн хөрөнгө оруулалт: Уур амьсгал ба газрын доройтлын эрсдэлийг хөрөнгө оруулалтын боломж болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт Төрийн банкны Тогтвортой хөгжил хариуцсан дэд захирал С.Болор-Эрдэнэ оролцож, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих санхүүжилтийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр уур амьсгалын эрсдэлд өндөр өртдөг малчид болон хөдөөгийн жижиг бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг зөвхөн зээлийн хүүг бууруулах замаар шийдэх боломжгүйг онцоллоо. Малчдын бодит орлого, үйлдвэрлэл, борлуулалтын улирлын мөчлөг болон уур амьсгалын эрсдэлийг харгалзсан санхүүжилтийн бүтэц шаардлагатайг тэмдэглэлээ.

Төрийн банк энэ чиглэлээр дараах гурван шийдлийг онцолж байна. Үүнд:

1. Мөнгөн урсгалд суурилсан үнэлгээ: Уламжлалт барьцаа хөрөнгөөс гадна малчдын бодит орлого, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт болон худалдан авалтын гэрээ зэрэг мэдээллийг зээлийн үнэлгээнд ашиглах;

2. “Тэсвэртэй байдлын багц” бий болгох: Зээлийг даатгал, тэжээлийн нөөц, усан хангамж, малын эрүүл мэнд, цаг агаарын эрт сэрэмжлүүлэх мэдээлэл болон тогтвортой зах зээлтэй уялдуулах;

3. Эрсдэлийг зөв хуваарилах: Малчид, худалдан авагчид, банкнууд, даатгалын байгууллагууд, төр болон хөгжлийн түншүүд өөрсдийн хамгийн сайн удирдаж чадах эрсдэлийг хариуцсан хамтын тогтолцоо бүрдүүлэх.

Төрийн банк ногоон санхүүжилтийн чиглэлээр дотоодын зах зээлд 10 тэрбум төгрөгийн “Ногоон ирээдүй” бонд гаргаж, Ногоон таксономид нийцсэн төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх тогтолцоо бүрдүүлсэн. Мөн тогтвортой хөдөө аж ахуй болон бусад ногоон санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, орон нутгийн харилцагчдад хүргэх туршлага хуримтлуулжээ.

Түүнчлэн Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд 300 сая ам.долларын бонд амжилттай гаргасан бөгөөд үүнээс 150 сая ам.долларын эх үүсвэрийг тогтвортой, ногоон хөгжлийг дэмжихэд чиглүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь урт хугацаатай, боломжийн өртөг бүхий эх үүсвэр болон эрсдэл хуваах механизм бүрдвэл бэлчээр, хөдөө аж ахуйн ногоон шилжилтэд санхүүжилт хүргэхэд Төрийн банк бэлэн байгааг харуулж байна.

Төрийн банк тогтвортой санхүүжилтийг зөвхөн зээл олгох үйл ажиллагаа бус, малчдын орлогыг тогтворжуулах, уур амьсгалын эрсдэлийг бууруулах, бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих цогц шийдэл болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 оны төсвийн тодотголыг баталлаа3 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав3 цаг 22 минутын өмнөНайрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв3 цаг 28 минутын өмнөЭх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал5 цаг 17 минутын өмнөНүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа6 цаг 22 минутын өмнөСтатистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 цаг 27 минутын өмнөАзийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо6 цаг 32 минутын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа6 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан7 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ10 сар 14. 13:31Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа10 сар 14. 13:25Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан10 сар 14. 10:36Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов10 сар 14. 10:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.