COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ


8-р сарын 25
16 цаг 14 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.25/ эхэллээ.   

Энэхүү дээд түвшний парламентын форум нь парламентын гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, улс төрийн манлайлал нь Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм.

Форумд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, П.Батчимэг, Б.Бейсен, Э.Болормаа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, П.Наранбаяр, С.Одонтуяа, Д.Цогтбаатар, А.Ундраа, Б.Хэрлэн, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди  болон нийт 23 орны 25 парламентын гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт форумыг нээж, үг хэлсэн. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, дэлхийн эмзэг экосистем, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах үйлсэд оруулж буй бидний бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэв.  

Мөн тэрбээр бид "Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал" сэдвийн дор чуулж буй нь ердийн нэг уулзалт бус, цаасан дээрх тунхаглалаас татгалзаж, хууль эрх зүй, төсвийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм гэж байлаа.

Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн, байгалиа хамгаалж, хяналт бүр нь тайлан сонсоод өнгөрөх бус бодит үр дүнг нэхдэг байхад чиглэх ёстой гэв.

Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ Ой, Ус, Хөдөө аж ахуйн хуулиудыг цогцоор нь шинэчилж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, харин бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байгааг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Түүнчлэн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн "Үр дүнгийн платформ"-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байгааг С.Бямбацогт дарга хэлсэн үгэндээ тодотгоод бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байна хэмээлээ.  

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн форумаас гарах зөвлөмж, аргачлалыг амьгүй цаас болгож үлдээлгүй, улс үндэснийхээ хууль бодлого, төсөв санхүүд тусган хэрэгжүүлэхийг уриалав.

Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлэв.

Тэрбээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж, энэхүү парламентын түвшний дээд хэмжээний чуулга, уулзалт өргөн хүрээнд болж буйг онцлон тэмдэглээд форумын үр дүнд парламентын шийдвэр гаргах түвшинд бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар ердөө 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв.

Эцэст нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах түвшинд хийж, хэрэгжүүлэх олон асуудлууд байгааг Мурали Туммарукуди онцлоод гэхдээ Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ47 минут 49 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм51 минут 19 секундын өмнөТөрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа1 цаг 1 минутын өмнөНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв3 цаг 9 минутын өмнөАТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав3 цаг 12 минутын өмнө"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв3 цаг 16 минутын өмнө“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна3 цаг 31 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ3 цаг 41 минутын өмнөCOP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна3 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа3 цаг 46 минутын өмнөНамрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна3 цаг 52 минутын өмнөГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ4 цаг 1 минутын өмнөБНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна4 цаг 5 минутын өмнөОхидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе7 цаг 13 минутын өмнөСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно7 цаг 24 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 28 минутын өмнөБайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ7 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 цаг 56 минутын өмнөНҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв8 сар 24. 21:00У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай8 сар 24. 20:53Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 сар 24. 17:31У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна8 сар 24. 17:23СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ8 сар 24. 13:0915 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров8 сар 24. 13:01COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ8 сар 24. 11:22Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ8 сар 24. 11:13Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ8 сар 24. 10:15Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ8 сар 24. 10:11Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана8 сар 24. 9:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.