Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ


8-р сарын 26
9 цаг 38 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод (2026.08.25) Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, С.Лүндэг нар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж буй энэ цаг үед хуулийн төслийг өргөн мэдүүлж буй нь санамсаргүй хэрэг биш гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцолж, төсөлд тусгагдсан онцлох зохицуулалтуудыг танилцуулав. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг үндэсний хэмжээнд тогтвортой хэрэгжүүлж үр нөлөөг дээшлүүлэх, нэгдсэн бодлого, удирдамжаар хангах “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ” (National protected area network) гэх харилцааг хуулийн төсөлд шинээр тусгасан байна. Үндэсний сүлжээ нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын байгаль хамгааллын зорилго бүхий ангилалд орсон газар нутаг, Ойн тухай, Усны тухай хуулиудаар хамгаалагдсан бүсүүдээс бүрдэх ажээ.

Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгааллын чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, байгаль хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих зэрэг харилцааг нарийвчлан зохицуулалгүй явж ирснийг хуулийн төсөлд тодорхой тусгасан байна. Үндэсний сүлжээний нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх гол механизм нь мэдээллийн цахим систем болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө байх бөгөөд уг төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг хангах байгаль орчны бүсийн зөвлөлд нутгийн иргэдийн оролцуулахаар тусгажээ. Мөн тус бүс нутагт газар ашиглахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгаж, экосистемд сөрөг нөлөөгүй, танин мэдэхүйн болон байгальд түшиглэсэн аялал жуулчлал аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр заасан байна.

Төсөв санхүүгийн дутагдалтай байдал нь тусгай хамгаалалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг биелэлтийг хангахад хүндрэл учруулж буйг өөрчилж, олон улсын нийтлэг жишгийн дагуу олон эх үүсвэрээс бүрдүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, хамгаалалтын захиргааны тогтвортой санхүүжилтийн шинэ механизмуудыг бий болгох замаар өөр өөрийгөө санхүүжүүлж төсвийн дарамтыг бууруулах боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв54 минут 41 секундын өмнөӨнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна58 минут 48 секундын өмнөНийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов1 цаг 26 минутын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг1 цаг 38 минутын өмнө17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ1 цаг 42 минутын өмнөМонгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа1 цаг 47 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв2 цаг 16 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ2 цаг 20 минутын өмнөКувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв2 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2 цаг 43 минутын өмнөCOP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв8 сар 25. 13:54АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 сар 25. 13:51"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв8 сар 25. 13:47“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 25. 13:31НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ8 сар 25. 13:22COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна8 сар 25. 13:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа8 сар 25. 13:16Намрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна8 сар 25. 13:10ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ8 сар 25. 13:02БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна8 сар 25. 12:57Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе8 сар 25. 9:50СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно8 сар 25. 9:39УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 25. 9:35Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ8 сар 25. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 25. 9:07НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.