УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг


8-р сарын 26
10 цаг 20 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум дугуй ширээний болон бүлгийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Дээд түвшний манлайллын хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан санаа, туршлагад тулгуурлан оролцогчид Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын хэрэгжилтийг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн авч хэрэгжүүлж болох бодит арга хэмжээг тодорхойлохоор дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, санал солилцов.

Парламентын төлөөлөгчид зургаан хэсэгт хуваагдан цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн боломжууд, хууль тогтоох, төсөв, хяналт, төлөөллийн чиг үүргээрээ дамжуулан Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгахын тулд ямар бодит арга хэмжээ авч болох, парламентын үйл ажиллагаанд саад болж буй гол бэрхшээлүүд, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэднийг манлайлагч болгоход ямар арга хэрэгсэл, мэдлэг, түншлэл шаардлагатай байгаа талаар хөндөж ярилцлаа.

Дугуй ширээний энэхүү хэлэлцүүлэгт монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нар оролцсон.

Амлалтаас үйл хэрэгт:Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумыг хааж,  Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр өнөөдрийн хэлэлцүүлгээр бид цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, нийгмийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт гэдгийг дахин нотолж байна гэлээ.  

Мөн энэхүү форумын хэлэлцүүлэг, ажлын хэсгүүдээс гарсан гол санаа, парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд зөвхөн энд хэлэлцэгдээд үлдэх бус, улс орон бүрийн парламентын бодлого, хууль тогтоомж, төсвийн шийдвэрт тусгалаа олж, бодитоор хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.  

Монгол Улсын Их Хурал ч цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх, газар нутгаа нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр парламентын манлайллыг бэхжүүлж, энд дэвшүүлсэн санал, санаачилгыг ажил хэрэг болгоход идэвхтэй хувь нэмрээ оруулах болно гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга хэлсэн үгэндээ онцолж байсан.

Түүнчлэн тэрбээр COP17 бага хурлын хүрээнд парламентын дуу хоолойг улам хүчтэй хүргэж, парламент хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцоог цаашид тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал гээд өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг хэмээлээ.

Дараа нь дугуй ширээ бүрээс гарсан үндсэн зөвлөмж, саналыг бүлгийн төлөөллүүд танилцуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга бүлгийн саналаа танилцуулахдаа, улс орон бүр үндэснийхээ хэмжээнд хууль эрх зүйн орчныг ойлгомжтой тодорхой болгосноор хэрэгжилтийг хангах, парламентын хяналтыг үргэлжлүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн санхүүжилт, технологийг ухаалгаар ашиглах нь зүйтэй гэсэн гол санааг гаргасныг тодотгохын зэрэгцээ улмаар олон улсын парламент хоорондын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцолсон.  

Эдгээр зөвлөмжүүдийг нэгтгэн “COP17-ийн Дээд түвшний парламентын форумаас гарах гол мессежүүд болон парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”-ийг боловсруулна. Талуудын 17 дугаар бага хурлын үеэрх дээд түвшний парламентын форумаас тодорхойлсон тэргүүлэх чиглэлүүд нь цаашид цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын парламентын гишүүдэд зориулсан үйл ажиллагааны аргачлал боловсруулахад тусгагдаж, Конвенцын хэрэгжилтийг дэмжих сайн туршлагын жишээ, хэрэгслээр парламентын гишүүдийг хангах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв2 минут 17 секундын өмнөӨнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна6 минут 24 секундын өмнөНийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов32 минут 39 секундын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг44 минут 59 секундын өмнө17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ48 минут 48 секундын өмнөМонгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа53 минут 43 секундын өмнөЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв1 цаг 24 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ1 цаг 28 минутын өмнөКувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв1 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан1 цаг 51 минутын өмнөCOP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв8 сар 25. 13:54АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 сар 25. 13:51"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв8 сар 25. 13:47“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 25. 13:31НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ8 сар 25. 13:22COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна8 сар 25. 13:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа8 сар 25. 13:16Намрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна8 сар 25. 13:10ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ8 сар 25. 13:02БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна8 сар 25. 12:57Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе8 сар 25. 9:50СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно8 сар 25. 9:39УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 25. 9:35Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ8 сар 25. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 25. 9:07НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа8 сар 24. 21:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.