Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ -ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзав.
Монгол Улсын хувьд "COP17" бага хурлын амжилтыг бодитоор хэрэгжүүлэх үйл ажиллагаагаар дүгнэнэ. Иймд COP17 бага хурлын амлалтуудыг цөлжилт, газрын доройтол, элсэн болон шороон шуурганы асуудлаарх урт хугацааны бүс нутгийн хамтын ажиллагаа, бодит үйл үр дүн болгоход НҮБ-ын АНДЭЗНК-ыг чухал түнш гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.
НҮБ-ын АНДЭЗНК нь Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан олон чухал арга хэмжээ, санаачилгад идэвхтэй оролцож, тууштай дэмжлэг үзүүлж ирсэн. Тус байгууллагын идэвхтэй оролцоо нь Монгол Улсад зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалт, бодлогын хэлэлцүүлэг, бүс нутгийн санаачилгуудад өндөр ач холбогдолтойг онцлов.
Өнөөдөр Зүүн хойд Азийн бүс нутагт элс ба шороон шуурганы асуудлыг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын АНДЭЗНК-тай хамтран хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар болон хамтарсан санаачилгыг танилцууллаа. Энэхүү санаачилга нь зөвхөн судалгаа, хэлэлцүүлгийн түвшинд бус бүс нутгийн хамтын ажиллагааны тодорхой механизм бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих