Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт анхны гадаад айлчлалаа эхлүүлж, Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад тус тус албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.08.26) мордлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар 2026 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд тус улсад, Бельгийн Хаант Улсад 2026 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой, Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хийж буй юм.
Тус айлчлал нь эдгээр улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, дээд түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалахын сацуу парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хэрэгжих айлчлал гэдгээр онцлог болж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна
200 сургуулийг “Ухаалаг, Ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллана
Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих