Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ


8-р сарын 26
12 цаг 32 минут
      Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор шатахуун борлуулалтыг зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр Монополын эсрэг газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
1. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд “хэрэглэгчдэд шатахууны худалдаа, үйлчилгээтэй холбоотой үнэн зөв, ил тод мэдээлэл өгөх, хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар шатахууны худалдаа, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах” талаар зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн.
2. “Тэс петролиум” ХХК-аас 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус компанийн дугаар салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчдээс өөрийн хувийн дансандаа төлбөр авах замаар дугаарлалт харгалзахгүй давуу байдал олгож, шатахуун борлуулсан зөрчлийг шалгасан. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчилд хамаарах тул хэргийг шалган шийдвэрлэж, 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.
3. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монополын эсрэг газрын улсын байцаагчид ажиллаж, нийслэлийн 6 дүүрэгт шатахууны жижиглэн борлуулалт эрхэлж буй ШТС-уудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Сод монгол групп” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Петростар” ХХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай петролиум” ХХК, “Аргаль Ойл” ХХК, “Монсуль” ХХК, “Горгаз” ХХК-ийн ШТС-ууд хамрагдсан болно. Тус хяналт шалгалтаар “Сод монгол групп” ХХК-ийн ШТС-1, ШТС-2, ШТС-3, ШТС-13, ШТС-39, ШТС-42, ШТС-43 салбарууд АИ-92 төрлийн шатахууны тодорхой нөөцтэй боловч хэрэглэгчдэд тодорхойгүй шалтгаанаар шатахуун борлуулахгүй, зарим ШТС-аа хаасан байсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй байх тул үргэлжлүүлэн шалгаж байна
4. Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС АИ-92 шатахууныг литрийг нь 4,500 төгрөгөөр борлуулж байгаа гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов33 минут 56 секундын өмнөХувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ38 минут 6 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа46 минут 13 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо48 минут 58 секундын өмнөЭкологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн55 минут 50 секундын өмнөН.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна1 цаг 2 минутын өмнөЗээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо1 цаг 5 минутын өмнөАТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв2 цаг 8 минутын өмнөӨнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна2 цаг 12 минутын өмнөНийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов2 цаг 38 минутын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг2 цаг 50 минутын өмнө17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ2 цаг 54 минутын өмнөМонгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа2 цаг 59 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв3 цаг 29 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ3 цаг 32 минутын өмнөКувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв3 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан3 цаг 55 минутын өмнөCOP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв8 сар 25. 13:54АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 сар 25. 13:51"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв8 сар 25. 13:47“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 25. 13:31НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ8 сар 25. 13:22COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна8 сар 25. 13:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа8 сар 25. 13:16Намрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна8 сар 25. 13:10ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ8 сар 25. 13:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.