Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов


8-р сарын 26
12 цаг 36 минут

      COP17-ын “Газар ба хүн төвт өдөр”-ийн хүрээнд “Өөрчлөлтийн хэлхээс: Нөхөн сэргээгдэх хувцас үйлдвэрлэл, газрын доройтлыг бууруулах ба эдийн засгийн өөрчлөлт авчрах боломжууд” арга хэмжээ боллоо. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, олон улсын байгууллагуудын төлөөлөгч, үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаач, малчдын төлөөлөл оролцсон энэхүү уулзалт хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндэс суурь болсон өргөн уудам бэлчээр нутаг, байгалийн өв, экосистемийг хамгаалж, доройтсон газрыг нөхөн сэргээхийн зэрэгцээ хүн ардынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлж, цаашлаад үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь салбарын яамны үндсэн зорилт гэдгийг тэрбээр онцолсон.

Монгол Улс уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээс бий болсон арьс шир, ноос, ноолуурын түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй шинэ технологи, инновацид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгч хоорондын үнэ цэнийн хэлхээг илүү тогтвортой, үр өгөөжтэй болгохыг зорьж байгаа.

Үүний тулд үйлдвэрлэлийг хүрээлэн буй орчны нөхөн сэргээлттэй уялдуулан хөгжүүлж, тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Тодруулбал, үйлдвэрлэлийн явц нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна өөрөө байгалийн нөөц, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулж, улмаар нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь шинэ хандлага болж байгаа юм.

Энэхүү шинэ хандлага, өөрчлөлт Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуй, ноос, ноолуур, арьс ширний салбарыг илүү тогтвортой, хариуцлагатай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ түвшинд хүргэх чухал боломж гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн онцоллоо. 

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр малчдын уламжлалт аж амьдрал, мал маллах арга ажиллагаанд тулгарч буй шинэ сорилт, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн онцлог, нэмүү өртгийн сүлжээг бий болгох боломж, дэлхийн зах зээлтэй хэрхэн холбох асуудлаар оролцогчид мэдээлэл солилцон, асуулт хариулт өрнүүлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, нөхөн сэргээгддэг, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох ноос, ноолуурын зах зээл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, малчдын оролцоо, хамтын ажиллагаа, эдийн засгийн үр өгөөж зэргийг онцлов. 

Монгол Улс жил бүр 8.0 мянга гаруй тонн ноолуур, 24.0 мянга орчим тонн ноос, 15.0 сая орчим ширхэг арьс шир бэлтгэх нөөц, боломжтой. Энэ нь зөвхөн түүхий эдийн тоон үзүүлэлтээс гадна дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын шинэ боломж бий болгох эдийн засгийн томоохон нөөц юм.

Монгол ноолуур нь дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг эзэлдэг бөгөөд цаашид дэлхийн ноолууран бүтээгдэхүүний хэрэглээнд чанар, үнэ төдийгүй түүхий эдийн гарал үүсэл, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хариуцлагатай үйлдвэрлэлийн шалгуурыг харгалзан үзэх хандлага эрчимтэй нэмэгдэж байна.

Монгол Улсад энэхүү боломжийг ашиглан зөвхөн түүхий эд экспортлогч улс байхаас татгалзаж, харин байгальд ээлтэй дэвшилтэт технологи, инновацид тулгуурласан, гарал үүсэл нь баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний үр дүнд 2028 он гэхэд ноолуурын гүн боловсруулалтын түвшинг 20 хувиас 40 хувьд, ноосны боловсруулалтын түвшинг 25 хувиас 55 хувьд, арьс ширний боловсруулалтын түвшинг 30 хувиас 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. 

Энэхүү зорилт нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ малчин өрхийн орлого, орон нутгийн хөгжил, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов39 минут 44 секундын өмнөХувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ43 минут 54 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа52 минут 1 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо54 минут 46 секундын өмнөЭкологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн1 цаг 2 минутын өмнөН.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна1 цаг 8 минутын өмнөЗээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо1 цаг 11 минутын өмнөАТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв2 цаг 13 минутын өмнөӨнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна2 цаг 18 минутын өмнөНийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов2 цаг 44 минутын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг2 цаг 56 минутын өмнө17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ3 цагийн өмнөМонгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа3 цаг 5 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв3 цаг 35 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ3 цаг 38 минутын өмнөКувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв3 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан4 цаг 1 минутын өмнөCOP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв8 сар 25. 13:54АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 сар 25. 13:51"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв8 сар 25. 13:47“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 25. 13:31НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ8 сар 25. 13:22COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна8 сар 25. 13:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа8 сар 25. 13:16Намрын шинэхэн ургац нийслэлийн 18 цэгт худалдаалагдаж байна8 сар 25. 13:10ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ8 сар 25. 13:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.