Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна


8-р сарын 26
19 цаг 14 минут

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар иргэдийн чөлөөтэй нэвтрэх, амарч зугаалах ойн сан бүхий газарт нийт 11,706 нэгж талбарт газар олгосон байна. Гэвч газар ашиглалтын явцад зуслангийн бүсийн орц, гарц хаагдаж, иргэд зорчих боломжгүй болсон. Гал түймэр, үерийн эрсдэлийн үед аврах машин нэвтрэх гарц байхгүй. Зөвшөөрөлгүй барилгууд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж болохоор байгаа юм.

Тиймээс ногоон бүсийн орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшиж буй газраа бодитоор ашиглахгүй байгаа зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг цуцлахаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Тэрбээр “Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн 26 аманд газар ашиглалтын нөхцөл байдлыг шалгаж байна. Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй COP17 хурлаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ариг гамтай ашиглах талаар хэлэлцэгдэж байна. Энэ үед бид хотынхоо ногоон байгууламж, ойн санг хайрлах хэрэгтэй. Улаанбаатар хотьн нэг иргэнд 5.9 ам метр ногоон байгууламж ногддог нь олон улсын дунджаас бага үзүүлэлт. Иймд хотын ойн сан, зуслангийн бүсэд зориулалтын бусаар олгосон газруудын зөрчлийг арилгана. Ойн сан бүхий газарт 11 мянга гаруй нэгж талбарт газар олгосон байна. Үүнээс иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөлгүй барилга, хашаа барьсан, мод сүйтгэж барилга барьсан зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын зөвшөөрлийг цуцалж байна.

Улаанбаатар хотын ногоон бүс цөөн хүний эзэмшил бус, нийт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын чанарыг хамгаалдаг хотын амин чухал нөөц. Энэ нөөцөө хамгаалах ёстой. Иргэд ногоон бүсэд чөлөөтэй нэвтэрч, алхаж, аялж, зугаалах боломжтой байх ёстой. Энэ бол хэн нэгний хууль ёсны өмч, эзэмших эрхэд халдаж байгаа асуудал бус зөвшөөрөлгүй тэлсэн хашааг буулгаж, нийтийн зам, орц, гарцыг нээж, ойн сан болон усны эх үүсвэрийг хамгаалах, хууль бус газар ашиглалтыг цэгцлэх ажил гэдгийг ойлгоорой.

Чөлөөлсөн газрыг дахин хашаалж, зориулалтын бусаар ашиглуулахгүй. Харин тус байршлуудад явган зам, ногоон зурвас, галын хамгаалалтын зурвас бий болгож, байгаль орчны даацад нийцсэн, иргэдэд нээлттэй, аюулгүй, хүртээмжтэй амралт, аяллын орчин бүрдүүлэх боломжийг судална. Үүнийг оршин суугчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлнэ” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна38 минут 49 секундын өмнө“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна43 минут 17 секундын өмнө“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо48 минут 28 секундын өмнөГазрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов7 цаг 18 минутын өмнөХувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ7 цаг 22 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа7 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо7 цаг 33 минутын өмнөЭкологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн7 цаг 39 минутын өмнөН.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна7 цаг 45 минутын өмнөЗээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо7 цаг 48 минутын өмнөАТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 цаг 51 минутын өмнөӨнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна8 цаг 55 минутын өмнөНийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов9 цаг 21 минутын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг9 цаг 34 минутын өмнө17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ9 цаг 37 минутын өмнөМонгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа9 цаг 42 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв8 сар 26. 9:42Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ8 сар 26. 9:38Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв8 сар 26. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 26. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 26. 9:15COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв8 сар 25. 13:54АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 сар 25. 13:51"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв8 сар 25. 13:47“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 25. 13:31НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ8 сар 25. 13:22COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна8 сар 25. 13:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.