Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хүрээнд Азийн Ойн Хамтын Ажиллагааны Байгууллага (AFoCO) болон Монголын Бизнесийн зөвлөл (BCM) хамтран “Газрыг сэргээж, үнэ цэнийг бий болгох нь: Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь” сэдэвт салбар арга хэмжээг зохион байгуулж, төр, бизнес, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд оролцлоо.
Уулзалтаар Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй ойн нөхөн сэргээлтийн төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломж, санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг хэлэлцлээ.
Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир газрын нөхөн сэргээлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засгийн томоохон боломж болохыг тодотгов.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын мэдээллээр нөхөн сэргээлтэд оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт 7–30 ам.долларын эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжтой юм.
Уулзалтаар бизнесийн байгууллагуудыг шууд санхүүжилт, технологи, инновац, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ болон урт хугацааны хөрөнгө оруулалтаар газрын нөхөн сэргээлтэд оролцуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхийг зорьж буй.
Арга хэмжээний төгсгөлд AFoCO болон BCM, AFoCO болон TESО групп хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд COP17 бага хурлын дараа ч хэрэгжих бодит төсөл, хөрөнгө оруулалтын түншлэлүүдийг бий болгохоо зарлалаа.

Facebook
Twitter
Youtube


Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ
Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна
COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа
COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ
COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа

Сэтгэгдэл бичих