Ерөнхий хяналтын сонсголын зар


8-р сарын 27
13 цаг 48 минут

      Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’

Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:

  • Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
  • Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:  Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.

Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.

Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Ажлын алба



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар48 минут 1 секундын өмнөАзи даяар ой, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ50 минут 56 секундын өмнөХэрэглээний бүх төлбөрүүд зээлийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхгүй4 цаг 27 минутын өмнөХиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана4 цаг 47 минутын өмнөБалбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ4 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 цаг 21 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 сар 26. 19:14“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна8 сар 26. 19:10“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 26. 19:05Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ8 сар 26. 12:32Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа8 сар 26. 12:24УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо8 сар 26. 12:21Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн8 сар 26. 12:14Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна8 сар 26. 12:09Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо8 сар 26. 12:05АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 сар 26. 11:03Өнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна8 сар 26. 10:59Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов8 сар 26. 10:32УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг8 сар 26. 10:2017 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ8 сар 26. 10:16Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа8 сар 26. 10:11Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв8 сар 26. 9:42Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ8 сар 26. 9:38Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв8 сар 26. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 26. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 26. 9:15COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ8 сар 25. 16:14УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм8 сар 25. 16:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.