Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан


8-р сарын 28
9 цаг 08 минут

      Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Наймдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10  метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29  хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10  метр. Өдөртөө 16-18  хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10  метр.Өдөртөө 17-19  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9  метр.Өдөртөө 15-17  хэм дулаан байна.

Наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 29-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10  метр, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр, 31-нд Алтайн салбар уулсаар, 9-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 29, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, цаашдаа дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор 30-35 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана38 минут 50 секундын өмнө“Нээлттэй парламент” танхимд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллав41 минут 31 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь49 минут 23 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан53 минут 54 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ8 сар 27. 21:55"Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болов8 сар 27. 21:49Ерөнхий хяналтын сонсголын зар8 сар 27. 13:48Ази даяар ой, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ8 сар 27. 13:45Хэрэглээний бүх төлбөрүүд зээлийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхгүй8 сар 27. 10:09Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана8 сар 27. 9:50Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ8 сар 27. 9:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 сар 27. 9:16Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 сар 26. 19:14“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна8 сар 26. 19:10“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 26. 19:05Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ8 сар 26. 12:32Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа8 сар 26. 12:24УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо8 сар 26. 12:21Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн8 сар 26. 12:14Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна8 сар 26. 12:09Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо8 сар 26. 12:05АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 сар 26. 11:03Өнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна8 сар 26. 10:59Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов8 сар 26. 10:32УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг8 сар 26. 10:2017 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ8 сар 26. 10:16Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа8 сар 26. 10:11Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв8 сар 26. 9:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.