“Нээлттэй парламент” танхимд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллав


8-р сарын 28
9 цаг 21 минут

      “Нээлттэй парламент” танхимд (2026.08.27) Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ажиллалаа. Улсын Их Хурлын гишүүний өнөөдрийн уулзалтаар ахмад настны хөдөлмөр эрхлэлт, шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тогтолцоо, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн төрийн байгууллагын хүний нөөцийн асуудлуудыг түлхүү хөндөгдөж байв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэнтэй уулзахаар нийслэлийн дүүргүүдээс гадна Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгаас иргэд хүрэлцэн ирж, хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлаа хуваалцсан юм.

Ахмад настны асуудлын хүрээнд Хэнтий аймгийн иргэн С.Шагдарсүрэн Ахмад настны тухай хуулийн 14.6, 14.7-д заасан Ахмадын сантай холбоотой зохицуулалтыг эргэн харах шаардлагатайг хэлсэн бол иргэн Ч.Ганчимэг хөдөлмөрийн чадвартай ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бий болгох шаардлага байгаа хэмээн саналаа илэрхийлсэн.

Б.Хэрлэн гишүүн ахмад настны нийгмийн хамгааллын асуудлыг зөвхөн халамжийн хүрээнд хязгаарлахгүйгээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоотой нь уялдуулан авч үзэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, дүүрэг, хороодын түвшинд хэрэгжиж буй ахмадын хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, сургалт, санхүүжилтийн талаарх мэдээллийг нэгтгэн бодлогын түвшинд судалж, анхаарал хандуулна гэлээ.

Улсын Их Хурлаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Б.Хэрлэн гишүүн шинжлэх ухааны судалгаа, нээлтийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар санал илэрхийлж байсныг иргэн С.Мандах онцлоод, энэ шалтгаанаар “Нээлттэй парламент” танхимыг зорьж ирснээ танилцуулав. Тэрбээр эмийн ховор ургамлыг  боловсруулан, бүтээгдэхүүн гаргах чиглэлээр 20 гаруй жил ажиллаж, судалгаа хийж байгаа бөгөөд эмийн ургамлын түүхий эдийг шууд экспортлохоос илүүтэй тарималжуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийн үр өгөөжтэй төдийгүй ургамлын нөөцийг хамгаалах ач холбогдолтой талаар саналаа танилцуулсан юм. Иргэн С.Мандахын хуваалцсан туршлага, санал нь шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлж, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй зохицуулалт, санхүүжилтийн асуудлыг илрүүлж байгааг Б.Хэрлэн гишүүн тэмдэглэв.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн иргэн А.Оюунчимэг өрхийн аж ахуйн хүрээнд тарьсан ногоо болон бусад бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх боломжийг нэмэгдүүлэх нь бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлогын нэг хэсэг байх ёстой хэмээн саналаа танилцуулж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, энэ чиглэлээр бусад гишүүнтэй хамтран оновчтой санал, санаачилга гаргахаар ажиллахаа илэрхийллээ.

Мөн иргэдийн хөндөж буй асуудлууд, танилцуулсан саналуудыг холбогдох хууль тогтоомжид тусгах, бодлогын хэрэгжилтийн түвшинд анхаарах нь парламентын хууль тогтоох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагааны чухал хэсэг байх ёстой гэж Б.Хэрлэн гишүүн тэмдэглэж байсан юм.

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана58 минут 43 секундын өмнө“Нээлттэй парламент” танхимд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллав1 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан1 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ8 сар 27. 21:55"Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болов8 сар 27. 21:49Ерөнхий хяналтын сонсголын зар8 сар 27. 13:48Ази даяар ой, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ8 сар 27. 13:45Хэрэглээний бүх төлбөрүүд зээлийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхгүй8 сар 27. 10:09Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана8 сар 27. 9:50Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ8 сар 27. 9:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 сар 27. 9:16Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 сар 26. 19:14“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна8 сар 26. 19:10“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 26. 19:05Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ8 сар 26. 12:32Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа8 сар 26. 12:24УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо8 сар 26. 12:21Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн8 сар 26. 12:14Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна8 сар 26. 12:09Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо8 сар 26. 12:05АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 сар 26. 11:03Өнөөдөр COP17 “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна8 сар 26. 10:59Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов8 сар 26. 10:32УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг8 сар 26. 10:2017 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллээ8 сар 26. 10:16Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа8 сар 26. 10:11Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайллын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв8 сар 26. 9:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.