УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа


8-р сарын 28
14 цаг 31 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр /2026.08.27/ тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй Зүрх судасны төв байгуулах төслийг хэрэгжүүлэгч Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернестэй уулзлаа.

Ерөнхий захирал Жеоржес Тернес, Улсын Их Хурлын даргын Люксембургт хийж буй энэ удаагийн айлчлал хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах ач холбогдолтойг тодотгов.

Мөн тэрбээр хэдийнэ хэрэгжүүлж эхлээд үр дүнгээ өгөөд буй эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаас гадна банк санхүүгийн салбар, сансрын болон хиймэл дагуулын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

Ялангуяа эрүүл мэндийн салбар Монгол, Люксембургийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болохыг Улсын Их Хурлын дарга тодотгоод, өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус улсаас эмнэлгийн дэд бүтэц, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, телемедициний тогтолцоог сайжруулах болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хөрөнгө оруулсны үр дүнд нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан зүрх судасны өвчлөл тав дахин буурч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийдэг болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

2001 оноос хойш Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 45 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Зүрх судасны үндэсний төв байгуулахад зориулж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулах 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавих болсныг Улсын Их Хурлын дарга уламжилсан.

Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, давхар татвар ноогдуулахгүй байх Сангийн яамд хооронд байгуулсан харилцан ойлголцол санамж бичгүүдийн талаар тэмдэглээд, парламентын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй дэмжин  ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн Монгол Улс хиймэл дагуул хөөргөж ашиглах бодлого барьж буйг дурдаад, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах боломж бий хэмээлээ.

Уулзалтын үеэр Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернес, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах санд 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж бодитой хувь нэмрийг оруулахаар шийдвэрлэсэн талаар дуулгасан юм.

Люксембургийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

Дараа нь Улсын Их Хурлын дарга Люксембургийн санхүүгийн дүүрэгт орших Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

Люксембургийн хөрөнгийн бирж 10 жилийн өмнө “Ногоон бирж” нэртэй шинэ платформыг нээж, хувийн хэвшлийн хөрөнгийг тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдтэй холбох ажлыг эхлүүлсэн хэмээн тус биржийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулсан. 1960-аад оны эхээр ам.долларын бонд босгох ажлаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус бирж Малайз, Солонгосын компаниудтай бондын үнэт цаасыг гаргаснаар дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулах болжээ.

Люксембургийн хөрөнгийн бирж дэлхийн хэмжээнд хамгийн том, аюулгүй бондыг арилжаалдаг бөгөөд дэлхий дээрх 3 ам.доллар тутмын нэг нь буюу 100 ам.долларын 30 нь тус хөрөнгийн биржид бүртгэлтэй гэсэн мэдээллийг өгсөн. Эдүгээ тус бирж 8.5 их наяд ам.доллар, еврогийн бонд босгосон ажээ.

Уулзалтын үеэр тус биржийн удирдлагууд бондын арилжаанд Монголын нэр бүхий банкуудаас “Голомт” банк амжилттай оролцсон талаар дурдаад, цаашид дэд бүтэц, эрүүл мэнд, ой, усны нөөцийг хамгаалах чиглэлээр тэрбум хүртэлх ам.доллар, еврогийн хөрөнгө оруулалт босгох боломж бий гэсэн мэдээллийг өгсөн.

Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн айлчлалын төгсгөлд Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзсан юм.

Ерөнхий захирал Андрю МакДауэл Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дуулгав.

Он жил өнгөрөх тусам харилцан ашигтай хамтын ажиллагаа бодитой төсөл, хөтөлбөрүүдээр баяжиж байгааг тэрбээр тэмдэглээд, дахин төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэргээс гадна 100 сая ам.долларын санхүүжилттэй ойн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Европын хөрөнгө оруулалтын банктай Монгол Улс 2011 оноос хамтын ажиллагаа эхэлсэн ч  төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаад иргэд талархаж буйг уламжилсан.

Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хэрэгжин, утааны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг онцолсон юм. Азийн хөгжлийн банктай уг төслийг хамтран хэрэгжүүлснээр олон талын хяналттай, илүү үр өгөөжтэй байсныг С.Бямбацогт дарга онцолж байлаа.

Тэрбээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж, улс оронд нүүрлээд буй бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдлын асуудлыг олон улсын оролцоотойгоор шийдвэрлэн шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгааг тэмдэглэсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан бөгөөд цаашид Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг байгаль орчныг хамгаалах, сэргээхэд чиглэсэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буйг тодотгосон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсад оруулахаар төлөвлөж буй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, эрчим хүчний хангамжийн найдваргүй байдал, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов.

Үүгээр УИХ-ын даргын Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөж, Бельгийн Хаант Улсад хийх айлчлал эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 4 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.