БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав


8-р сарын 29
10 цаг 23 минут

       Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад болсон G-CAP (Global Changemaker Academy for Parliamentarians) хөтөлбөрийн оролцогчид болох дэлхийн 20 гаруй орны парламентын төлөөлөгчдөд батламж гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.08.28/ Төрийн ордонд болов.

Парламентын төлөөлөгчид эхлээд Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцахын зэрэгцээ хөтөлбөрийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо.

Уг арга хэмжээнд  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Г.Лувсанжамц, Б.Уянга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар оролцсон юм. 

Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол, хүнсний аюулгүй байдлын талаар хөтөлбөрийн хүрээнд гаргасан гарын авлага, зөвлөмжийг өөрийн улсдаа хэрэгжүүлэхийн тулд бүх шатандаа нэгдсэн ойлголттой болоход анхаарах, үндэсний урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртөө газар, ойн асуудлыг тусгах, ялангуяа усны хомстол, хөрсний доройтлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээхэд эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа хуулийн хэрэгжилтэд тавих хяналтад парламентын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд манлайлал үзүүлж ажиллах, өөрийгөө нөхөн сэргээдэг хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга манай улсын хувьд усны хомсдол болон хүнсний аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байгааг дурдаад цаашдаа энэ чиглэлийн эрх зүйн орчныг сайжруулахад манлайлж, холбогдох хуулийн төсөл боловсруулах асуудалд анхаарал хандуулж ажиллана гэж байлаа.

Дараа нь Байнгын хорооны дарга М.Мандхай болон G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди нар уг хөтөлбөрийг амжилттай төгссөн оролцогчдод батламж гардуулав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн өдрүүдэд парламентын гишүүд та бүхэн бие биеэсээ суралцсан, туршлага солилцсон үр дүнтэй хөтөлбөр байсан төдийгүй цаашдын урт хугацааны нөхөрлөл, олон улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн эхлэл байх болно гэдэгт илтгэлтэй байна гэв.

Мөн энэхүү батламж та бүхэнд хөтөлбөрийг дүүргэсэн гэдэг төдийгөөр бус үүний ард хариуцлагыг үргэлж сануулж байх болно хэмээв.

Харин G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди хэлсэн үгэндээ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-той хамтран Монгол Улсад болж байгаагаараа G-CAP хөтөлбөр онцгой ач холбогдолтой гээд бидний өмнө тулгараад буй сорилтыг шийдвэрлэхэд шаардлагатай хууль эрх зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, хэрэгжилтийн хяналтыг бэхжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжихэд парламент голлох үүрэгтэй гэдгийг онцолж байлаа. 

Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд бий болсон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа та бүхэн улс орныхоо бодлого, бодит үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Ташрамд дурдахад уг хөтөлбөр нь парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу парламентчид болон шийдвэр гаргагчдын мэдлэг, туршлага солилцох, COP17 бага хурлын хүрээнд парламентын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 41 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.