УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо


8-р сарын 29
11 цаг 43 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр /2026.08.28/ эхэллээ.

Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай албан ёсны уулзалт хийлээ.

Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Монгол Улсад 10 жилийн өмнө айлчилж байснаа дурсаад, монголын өргөн уудам нутаг, анир чимээгүй амгалан байдлыг өдгөө ч санан дурсаж явдаг гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын олон жилийн түүхтэй оронд хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа айлчилж, хоёр улсын парламентын харилцааг шат ахиулах боломж тохиосонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд ардчилсан парламентын үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг баримталсаар ирснийг тодотгоод, сонгуулийн холимог тогтолцоогоор байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, эмэгтэй гишүүдийн тоогоор Ази тивийн дундаж үзүүлэлтийг давсан ололт, амжилтын талаар танилцуулсан.

Хоёр том хөршийн дунд орших далайд гарцгүй орон хэдий ч парламентын ардчиллыг бэхжүүлж, сайжруулах зорилготой гэдгийг мөн тодотгосон юм.

Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер, хоёр том гүрний дунд оршдог ч парламентын ардчиллыг бэхжүүлж, хоёр хөрш улстайгаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж буй амжилтаар бахархаж буйгаа онцолсон.

Улсын Их Хурлын дарга, Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээний хараат, экспортын 70-80 хувь нь БНХАУ руу чиглэдэг хэдий ч гуравдагч хөрштэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг. чухалчилж үздэг хэмээсэн. Европын Холбооны улс орнуудад 70 гаруй мянган монгол иргэн оршиж сууж буйн 2500 орчим нь Бельгийн Хаант Улсад амьдарч буйг тэрбээр дурдаад, Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд талархлаа илэрхийллээ.   

Визийн нөхцөлийг хөнгөвчилснөөр харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлээд, Европын Холбооны түвшинд монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер, Визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжин ажиллана хэмээн мэдэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Руверыг Монгол оронд айлчлахыг урилаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 29 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.